АНУ-д төвтэй CFA нийгэмлэгийн нэрэмжит CFA Research Challenge тэмцээний “Нээлтийн хурал” (The Kickoff Meeting)-ыг 2018 оны 09-р сарын 27-ны Пүрэв гарагт Ancore Conference & Event Venue төв дээр 19-21 цагийн хооронд зохион байгуулна. Уг нээлтийн хурал дээр Монголын Хөрөнгийн Биржд бүртгэлтэй нэгэн хувьцаат компанийг хамтран ажиллах гэрээний хүрээнд “subject company” гэж зарлах болно.

Мөн тэмцээний талаарх бүхий л үйл явц, дүрэм, тэмцээний хүрээнд зохион байгуулагдах арга хэмжээний талаар оюутнууд, менторууд болон багш нарт тайлбарлаж, асуултанд хариулахаас гадна тэмцээнд оролцож буй талууд танилцаж өнгөрсөн жилийн тэмцээнд түрүүлсэн МУИС-ын баг тэмцээний талаарх өөрсдийн тэргүүний туршлагыг энэ жилийн оролцогчидтой хуваалцах болно.

Close Menu
mnMongolian
en_USEnglish mnMongolian