Хөтөлбөрийн танилцуулга

МУИС-ийн бизнесийн сургууль нь нягтлан бодох бүртгэлийн  дараах хөтөлбөрүүдийн хэрэгжүүлж байна. Үүнд:

  1. Нягтлан бодох бүртгэлээр бакалавр

Өдрийн сургалтаар

  • Нягтлан бодогч
  • Татварын нягтлан бодогч
  • Нягтлан бодогч, хяналт шалгалт
  • Нягтлан бодогч, мэдээлэл зүй

Оройн болон эчнээ сургалтаар

  • Нягтлан бодогч
  1. Төгсөлтийн дараах сургалт
  • Магистр, магистрын бэлтгэл
  • Доктор

Дээрх хөтөлбөрүүдийг бие даан хэрэгжүүлэхээс гадна ОХУ-ын “Байкальскийн Государственный Университет Экономики и Права” их сургуультай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, багш оюутан, сургалтын материал солилцох чиглэлээр хамтран ажилладаг.

НББ-ийн тэнхим нь 2006 онд өөрийн үнэлгээний тайлангаа бэлтгэн, МУИС-д анх удаа бакалаврын сургалтын хөтөлбөрөө 5 жилийн хугацаатай магадлан итгэмжлүүлж 11 тоот гэрчилгээг авч 2013 онд бакалаврын сургалтын хөтөлбөрөө МУИС-д анх удаа хоёр дахь удаагаа 8 жилийн хугацаатай магадлан итгэмжлүүлж 130 тоот гэрчилгээг авсан байна.

2013 онд Бизнесийн сургууль,  Хөтөлбөрүүдийн Магадлан Итгэмжлэлийн Олон Улсын Байгууллага (ACBSP)-аар тус хөтөлбөр магадлан  итгэмжлүүлсэн.

Мэдлэг, ур чадвар

  • Эдийн засгийн онол, бизнесийн удирдлага, зохион байгуулалт, төлөвлөлт, бизнесийн ‎‎эрх зүй, маркетинг, санхүү, зээл, мөнгөний онол, тоон болон статистик шинжилгээний аргууд,
  • М‎‎эдээлэл зүйн үндэс, мэдээллийн бааз ба систем, бүртгэлийн мэдээллийг компьютерээр боловсруулах программ хангамжийн мэдлэг,
  • Нягтлан бодох бүртг‎э‎лийн үндэс, бүртгэлийн бодлого зохицуулалт, мэдээлэл боловсруулах технологи ажиллагаа,
  • Санхүүгийн бүртг‎э‎л, нягтлан бодох бүртгэ‎лийн олон улсын болон үндэсний стандарт, санхүүгийн тайлан бэлтгэх, гүйцэтгэлийг шинжлэх арга зүй,
  • Зардлын бүртгэ‎л, зардлыг төсөвлөх, гүйцэтгэлийг хянаж бүртгэх, хуваарилах, бүтээгдэхүүн, үйлчилгээний өртөг тооцох, хэлбэлзэлд шинжилгээ хийх, дүгнэлт өгөх арга зүй,
  • Аж ахуйн н‎э‎гжийн үйл ажиллагааны болон санхүүгийн удирдлага, оновчтой шийд‎эл, түүний үндэслэл, удирдлагын бүртгэлийн үндсэн асуудлууд,
  • Санхүүгийн тайлангийн аудитын арга зүй, олон улсын стандарт;
  • Бизнесийн н‎эгдсэн тайлан болон засгийн газар, төрийн бус байгууллагуудын  бүртг‎эл, тайлагналын онцлог;
  • Татвар, даатгал, нийгмийн даатгалын төлбөр тооцоо, тайлагналын тогтолцоо;
  • Нягтлан бодох бүртг‎элийн ажилтаны м‎э‎ргэжлийн ёс зүй.

Холбоо барих

Хаяг: МУИС хичээлийн 4-р байр, 302, 303, 311 тоот

Facebook хаяг:  fb.com/numaccdep

Утас: 7575-4400 (4120), (4144)

Close Menu
mnMongolian
en_USEnglish mnMongolian