Маркетинг, Худалдааны тэнхим байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан тус тэнхимийг төгсөгчдийн дунд сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2019.03.02-ны өдөр амжилттай болж өнгөрлөө. Тэмцээнд 2007 – 2018 оны төгсөлтийн нийт 10 баг оролцон, хурд хүч, авьяас чадвараа сорин өрсөлдөж, тэргүүн байранд Б.Лхагвадорж ахлагчтай 2013 оны төгсөлтийн баг, дэд байранд Ж.Сүхбат ахлагчтай 2018 оны төгсөлтийн баг, гутгаар байранд Э.Дөлгөөн ахлагчтай 2012 оны төгсөлтийн багууд тус тус шалгарч, өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар шагнагдав. Тэмцээний шилдэг тоглогчоор 2012 оны Маркетингийн ангийн төгсөгч спортын мастер Э.Дөлгөөн тодорч шилдэг тоглогчоор шалгарлаа.

Уг тэмцээнийг зохион байгуулахад тэнхимээс санхүүгийн дэмжлэг үзүүлсэн Б.Даваасүрэн Davaasuren Batsukh багшид, тэмцээндээ ирж оролцсон үе үеийн төгсөлтийн баг, тамирчдад, тэр дундаа тэмцээнд өндөр ач холбогдол өгч оролцсон 2007 оны Олон улсын худалдаа ангийн төгсөгчдөд, спорт заалны асуудлыг шийдвэрлэж өгсөн Биеийн тамирын тэнхимийн хамт олон, Л.Эрдэнэпүрэв Epu Lhagva багшид, ойн баримтат киноны зураг авалт хийсэн UBS телевизийн хамт олонд, тэмцээний явцад зураг авсан 2008 оны төгсөгч, цагийн багш О.Шинэбаярт Shinebayar Sbr, ая дууны мэндчилгээ дэвшүүлсэн Маркетинг 3-р ангийн оюутан Д.Дөлгөөн нартаа тэмцээн зохион байгуулах комиссийн нэрийн өмнөөс баярласан талархсанаа илэрхийлье.

Close Menu
mnMongolian
en_USEnglish mnMongolian