Бизнесийн сургуулийн Санхүү, Нягтлан бодох бүртгэлийн тэнхим байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулсан Монголын их, дээд сургуулиудын эдийн засаг, бизнесийн удирдлагын салбарын оюутнуудын эрдэм шинжилгээний хурал 2018.05.11-ний өдөр МУИС-ийн IV байрны 314 тоот өрөөнд амжилттай болж өнгөрлөө.

Хуралд МУИС-БС, ХААИС-ЭЗБС, СЭЗИСургуулиудаас шалгарч үлдсэн 15 илтгэлийг хэлэлцүүлээд дүнгээ гаргахад:
I байр: МУИС-БС, Ж.Эрдэнэчулуун “Зээлжих зэрэглэл ба түүний эдийн засагт үзүүлэх нөлөө” сэдэвт илтгэлээр;
II байр: МУИС-БС, Ц.Бадамхатан, О.Намхай, О.Цэвээнравдан нар “Хорогдуулсан мөнгөн урсгалын загвараар компанийн үнэлгээг тооцох нь” сэдэвт илтгэлээр;
III байр: СЭЗИС, Б.Болдмаа, М.Бямбадорж, Б.Номин нар “Монгол Улсын арилжааны банкуудын ашигт ажиллагаанд нөлөөлөгч хүчин зүйлсийн шинжилгээ” сэдэвт илтгэлээр;
Тусгай байр: МУИС-БС, Б.Лхагважаргал, У.Хулан нар “НӨАТ-ын хуулийн шинэчлэл аж ахуйн нэгжийн орлого, зардлын тайлагналд нөлөөлсөн байдал” сэдэвт илтгэлээр;
Тусгай байр: МУИС-БС, Н.Тэргэл, Б.Ахбота нар “Шинэлэг аргачлалаар зээлийн багцын эрсдэл тооцох нь” сэдэвт илтгэлээр тус тус шалгарлаа.


Байр эзэлсэн оюутнууддаа баярыг хүргэе!

Close Menu
mnMongolian
en_USEnglish mnMongolian