өаөхх

МУИС, БС болон тус сургуулийн менежментийн тэнхимийн Regnum клуб,  Үндэсний  үйлдвэрлэл хүнс хөдөө аж ахуйн инновацийн зөвлөл ТББ-тай хамтран “Монголын үйлдвэржилт сорилт ба шийдэл” сэдэвт  эрдэм шинжилгээний бага хурлыг гуравдугаар сарын 15-наас 19 ны өдрүүдэд МУИС, БС-ийн IV байрны 314 тоот танхимд зохион байгууллаа.

Нийт 20 гаруй илтгэлүүдийг хоёр үе шаттайгаар шалгаруулалт хийж Тэргүүн байранд  Ч.Уранхайч  “Энзимээр боловсруулсан сүрлийг малын тэжээлд ашиглах боломж”,  хоёрдугаар байранд С.Төгс “Малын гаралтай түүхий эдийг ашиглан өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломж”, гуравдугаар  байранд  Ц.Бүжидмаа  “Жижиг дунд үйлдвэр дэх хөдөлмөрлөх эрхийн зарим асуудал”, тусгай байранд  Д.Пүрэвцогт, М.Золзаяа “Мөнгөжүүлсэн цеолит бэлдмэлийн эмчилгээний идэвхийг туршсан дүнгээс” сэдэвт итгэлүүд тус тус байр эзэлсэн.

Close Menu
mnMongolian
en_USEnglish mnMongolian