МУИС-ийн Бизнесийн сургуулийн МАГИСТРАНТЫН

эрдэм шинжилгээний хурлын удирдамж

Сэдэв: БИЗНЕСИЙН УДИРДЛАГЫН ОРЧИН ҮЕИЙН АСУУДЛУУД

Зорилго: Бизнесийн удирдлагаар суралцаж буй магистрын түвшний оюутнуудын бие даан судалгаа, шинжилгээ хийх дадал чадварыг хөгжүүлэх

Нэг. Эрдэм шинжилгээний хурлын зохион байгуулалт, шалгаруулалт:

Тэнхимийн эрдэм шинжилгээний хурлаас шалгарсан илтгэлийг тогтоосон хугацаанд хураалгаж, 15 минутад багтаан илтгэж, хэлэлцүүлнэ.

Хэлэлцүүлсэн илтгэлээс эхний 3 байрыг шалгаруулан өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнах ба илтгэл хэлэлцүүлсэн магистрантуудад эрдэм шинжилгээний багц цаг тооцох шийдвэрийг гаргана.

Хоёр. Судалгааны ажилд тавигдах шаардлага:

  • Эрдэм шинжилгээний илтгэл нь хураангуй, зорилго үндэслэл, үндсэн хэсэг, судалгааны үр дүн, дүгнэлт зөвлөмж, ашигласан материал эх сурвалж, хавсралт гэсэн бүтэцтэй байх;
  • Шинжлэх ухааны судалгааны онол, арга зүйг ашигласан байх;
  • Дэвшүүлсэн санаа нь шинэлэг, оновчтой, зорилгоо хангасан байх;
  • Илтгэлийг ганцаарчилсан болон багаар бэлтгэх бөгөөд заавал удирдагч багштай байх;
  • Судалгааны ажлын хэлбэржүүлэлт нь цаасны хэмжээ  – А4 (дээр, доор, баруун талаас 2.0, зүүн талаас 3.0 см), үсгийн фонт, хэмжээ – Times New Roman 11, мөр хоорондын зай-1.15, хуудасны тоо 12 хүртэл,  ишлэл зүүлт хийсэн байх;

Илтгэлийн хураангуй РРТ-г  цахим хэлбэрээр 2019 оны 04-р сарын 24-ны өдрийн 12:00 цаг хүртэл дараах хаягаар хүлээн авна.

E-mail хаяг: battuya.d@num.edu.mn, namjil_9777@yahoo.com

Бизнесийн сургуулийн магистрантын эрдэм шинжилгээний хурал 2019 оны 04-р сарын 24-ний өдрийн 15:00 цагт хичээлийн IV байрны 314 тоот өрөөнд болно.

БИЗНЕСИЙН СУРГУУЛИЙН МАГИСТРАНТЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ

 
ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ

Close Menu
mnMongolian
en_USEnglish mnMongolian