СЭДЭВ: ОРЧИН ҮЕИЙН САНХҮҮГИЙН СИСТЕМИЙН

ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ

 

Эрдэм шинжилгээний хурлын зорилго

Оюутнуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын арга барилд сургах, хичээлээр үзсэн онолын мэдлэгийг практиктай холбох, туршлага солилцоход оршино.

Эрдэм шинжилгээний хурал дараах үе шаттайгаар зохион байгуулагдана.

1. Илтгэл ирүүлэх хугацаа: 2018-11-18-ны өдрийн 1700 цаг
2. Мэргэжлийн багш нарын үнэлгээгээр хамгийн
өндөр оноо авсан эхний 10 хүртэлх илтгэлээр 2018-11-20-ны өдрийн 1700 цаг
шалгарсан    тухай    мэдээллийг    Е-майлээр
хүргүүлэх:
3. Шалгарсан илтгэлүүдийг V байрны №103 тоот 2018-11-21-ны өдрийн 1400 цаг
өрөөнд хэлэлцүүлэх:

 

Эрдэм шинжилгээний бүтээлд тавих ерөнхий шаардлага:

  1. Судалгааны ажил нь бизнесийн удирдлага буюу санхүүгийн чиглэлээр байх бөгөөд шинжлэх ухааны онол, арга зүйд үндэслэсэн байвал зохино.
  1. Судалгааны тодорхой арга, аргачлал хэрэглэхээс гадна сэдвийн практик ач холбогдлыг дээшлүүлэхийн тулд холбогдох тооцооллыг бодит өгөгдөл дээр тулгуурлан хийсэн байна.
  1. Судалгааны ажлын үр дүнд үндэслэсэн санал зөвлөмж нь оновчтой, практикт хэрэгжих боломжтой байна.
  1. Судалгааны ажил нь анх удаа хэлэлцүүлэгдэж байх ёстой.
  1. Судалгааны ажлаар хэлэлцүүлэх илтгэлийг ганцаарчилсан болон багаар бэлтгэж болох бөгөөд удирдагч багштай байна.
  1. Илтгэлийг РРT хэлбэрээр бэлтгэх бөгөөд илтгэх хугацаа 10 минут, хэлэлцэх хугацаа 5 минут байна.

Илтгэлийн бүтэц, бичиглэл, судалгааны ажлын боловсруулалтад тавих шаардлага:

  • Илтгэл нь дэвшүүлсэн зорилго, үндсэн хэсэг (онол, практик судалгааны боловсруулалт), дэд сэдвүүд, судалгааны дүгнэлт, санал, эх сурвалж, ашигласан бүтээлийн жагсаалт гэсэн ерөнхий бүтэцтэй байх;
  • Ишлэл зүүлт ашигласан байх;
  • Судалгааны ямар арга ашигласан нь тодорхой байх;
  • Илтгэл нь нүүр хавтастай байна. (Нүүрэнд сургууль, тэнхим, илтгэлийн нэр, удирдагч багш, илтгэгчийн нэр, e-mail хаяг, утас зэргийг бичих)
  • Илтгэлийг А4 цаасны дээр болон доороос нь 2.0, зүүнээс нь 3.0, баруунаас нь 2.0 см зайтай, Times New Roman фондоор бичих, үсгийн өндөр 12pt, мөр хоорондын зай 1.15, 10-12 хуудсанд багтсан байх.
  • Санхүүгийн тэнхимийн хурлаас эхний 3 байрт шалгарсан илтгэлийг Бизнесийн сургуулийн оюутны эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцүүлнэ.

 

Илтгэлийг 2018 оны 11 дүгээр сарын 18-ний өдрийн 1700 цаг хүртэл цахим хэлбэрээр fin.dep.1958@gmail.com хаягаар, хэвлэмэл байдлаар IV байрны №111 тоот өрөөнд хүлээн авна.

 

САНХҮҮГИЙН ТЭНХИМ

2018.11.05

Close Menu
mnMongolian
en_USEnglish mnMongolian