bs

 

Монгол улсын хөгжилд хувийн хэвшил, компаниуд, бие даасан бизнес эрхлэгчдийн үүрэг оролцоо ихээхэн нөлөөтэй байдаг гэдгийг бид мэдэх билээ. Тэгвэл улс орны эдийн засгийн “ачааны хүндийг үүрэгч” байгууллагуудын “хөдөлгөгч хүч”, “уураг тархи” нь мэдлэг, чадвар сайтай менежерүүд, ажилтнууд байдаг. Тэдний мэдлэг, ур чадварын хөгжил, шинэчлэл бол улс орны ирээдүйд стратегийн ач холбогдолтой хөрөнгө юм.

МУИС-ийн Бизнесийн сургууль (хуучнаар Эдийн засгийн сургууль) нь Бизнес Консалтинг Төвөөрөө дамжуулан аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдах ажилтнуудад бизнесийн удирдлагын ахисан түвшний, мэргэжил дээшлүүлэх сургалтуудыг санал болгодог.

МУИС-ийн Бизнесийн сургуулийн зохион байгуулдаг БИЗНЕСИЙН УДИРДЛАГЫН ДЭЭД КУРСМЕНЕЖМЕНТИЙН АХИСАН ТҮВШНИЙ ХӨТӨЛБӨР 2015 оны 5 сарын 25-нд эхэлнэ. Тус хөтөлбөр нь байгууллагуудын ирээдүйтэй менежер, бие даасан бизнес эрхлэгчдэд зориулагдсан бөгөөд суралцагсдад менежментийн ахисан түвшний мэдлэг, шинэ санаа, арга барил олж авах, мэргэжил дээшлүүлэх, чанартай холбоо сүлбээ тогтоох зэрэг олон боломжуудыг олгодог.

Менежментийн ахисан түвшний тус хөтөлбөрийг бизнесийн удирдлагын арвин туршлагатай, Монгол улсын шилдэг компани, банкуудын захирал, мэргэшсэн менежерүүд, МУИС-ийн Бизнесийн сургуулийн тэргүүлэх профессор, багш нар удирдан явуулдаг.

Сургалтын давуу талууд:

  • Монгол улсын шилдэг компаниудыг удирдаж буй, бизнесийн арвин туршлагатай менежерүүдийн практик арга барил, туршлага болон менежментийн шилдэг багш нарын онол, аргазүйн мэдлэгийг хослуулсан хөтөлбөрөөр хичээллэнэ.
  • МУИС-ийн Бизнесийн сургуулийн ахисан түвшний бусад сургалтуудад хөнгөлөлттэй үнээр суралцах эрхтэй болно (Компанийн засаглалын сургалт – 10 хувь)
  • Удирдах ажилтнуудын цаг завд нийцүүлсэн хөтөлбөрөөр хичээллэнэ (Оройн цагаар, 7 хоногт 4 хичээл)
  • Тохилог сургалтын танхим (30-40 хүний багтаамжтай сургалтын танхим, амралтын өрөө, цай, кофе)

Сургалтын бүртгэл: 2015 оны 5 сарын 22 өдөр хүртэл явагдана.

Сургалтын дэлгэрэнгүй танилцуулгыг эндээс авна уу.

Холбоо барих:

Г. Нарангэрэл

Утас: 99227130

Цахим шуудан: naagii0116@yahoo.com

Цахим хуудас: bs.num.edu.mn

Бизнес Консалтинг Төв

МУИС-ийн Бизнесийн сургууль

Close Menu
mnMongolian
en_USEnglish mnMongolian