Зорилго: Мэргэжлийн судлаач оюутнуудын судалгааны ур чадварыг дээшлүүлэх, судалгаа, шинжилгээ хийх хүсэл сонирхлыг хөхүүлэн дэмжих

Нэгдүгээр шат: Хурал 2 шаттай явагдах ба I шатанд оролцогч илтгэлээ бичмэл болон файл хэлбэрээр ирүүлнэ. ОЭШХ-ын шүүгчид шилдэг 8 илтгэлийг сонгож, дараагийн шатанд шалгаруулна. I шатны шалгаруулалтын дүнг 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 16 цагт Санхүүгийн тэнхимийн цахим хуудаст нийтэлнэ.

Хоёрдугаар шат: II шатны хэлэлцүүлэг 2018 оны 04-р сарын 06-ны өдрийн 13.00 цагт  хичээлийн IV байрны 112 тоот өрөөнд болно. Шалгарсан оролцогчид илтгэлээ хэлэлцүүлнэ. Илтгэлүүдээс I, II, III байр шалгаруулж Бизнесийн сургуулийн ОЭШХ-д оролцуулна.

Ерөнхий сэдэв:

“Санхүүгийн системийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам”

Илтгэлд тавигдах шаардлага:

  1. Шинжлэх ухааны судалгааны онол, арга зүйн үндэслэлтэй байх;
  2. Сонгосон сэдвийн хүрээнд бодит нөхцөл байдлыг судлан асуудлыг тодорхойлж, шийдвэрлэхэд чиглэгдсэн байх;
  3. Дэвшүүлж буй шийдлийг хэрэгжүүлэх арга замыг тодорхойлсон байх;
  4. Орчин үеийн чиг хандлагатай уялдсан, шинэлэг санаа дэвшүүлсэн байх;
  5. Зохиогчийн эрхийг зөрчөөгүй байх;
  6. Өмнө нь хуралд хэлэлцэгдээгүй, мэргэжлийн сэтгүүл, ном, хэвлэлд нийтлэгдээгүй байх;
  7. Илтгэлийг ганцаарчилсан болон багаар бэлтгэж болох бөгөөд заавал удирдагч багштай байна.
  8. Илтгэлийг Word болон РРT хэлбэрээр бэлтгэнэ.
  9. Илтгэх хугацаа 8 минут, хэлэлцэх хугацаа 7 минут

Илтгэлийн бүтэц бичиглэл, боловсруулалтад тавигдах шаардлага:

  • Илтгэл нь хураангуй, оршил, үндсэн хэсэг, судалгааны үр дүн, дүгнэлт, ашигласан бүтээлийн жагсаалт гэсэн бүтэцтэй байх;
  • Судалгааны ямар арга ашигласан нь тодорхой байх;
  • Илтгэл нь дэвшүүлсэн зорилгоо хангасан эсэх;
  • Илтгэлийг А4 хэмжээтэй бичгийн цаасны дээр болон доороос нь 2.0, зүүнээс нь 3.0, баруунаас нь 2.0 см тус тус зайтай, Times New Roman фондоор (Monkey ашиглахгүйгээр), үсгийн хэмжээ 11, мөр хоорондын зай 15, 12 хуудсанд багтсан байх. /MS Word/
  • Илтгэлийн нүүрэнд овог нэр, түвшин, удирдагч багшийн мэдээлэл, харилцах утас, е-майл хаяг бичигдсэн байна.

Илтгэлийн хэвлэмэл 1 хувийг БС-ийн хичээлийн IV байр- 111, 116 тоот өрөөнд, файл хэлбэрээр bilgeebts@yahoo.com; bayanturn@yahoo.com хаягаар 2018.04.04-ны 16.00 цаг хүртэл хүлээн авна.

Харилцах утас: 77307730-4115 /4116/

Жич: Хугацаа хожимдсон эсхүл энэхүү удирдамжид заасан хэлбэрийн шаардлагыг хангаагүй илтгэлийг хүлээж авахгүй ба хураалгасан илтгэлд засвар хийхгүй, буцаан олгохгүй.

Санхүүгийн тэнхим

2018.03.26

Close Menu
mnMongolian
en_USEnglish mnMongolian