ЗОРИЛГО: Санхүүгийн салбарын ахлах ангийн III, IV түвшний (Төрийн санхүү /СЭЗ/, Банк, Даатгал, Санхүү менежмент) нийт оюутнуудын дунд зохион байгуулагдах тэмцээн нь анги хамт олон бүрдэх, багаар ажиллах чадварыг дээшлүүлэх, салбарын оюутнуудын хоорондын харилцаа холбоог нэгтгэх, идэвхтэй хөдөлгөөн, эрүүл мэндийг дэмжих, спортын ур чадварыг нь сорих, түүнд дэмжлэг үзүүлэхэд оршино.

ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС: 

Багш: Н.Баттүшиг, Ө.Гэрэлт-Од, Б.Жавхланцогт, Б.Уугангэрэл, А.Уранчимэг

ТЭМЦЭЭНИЙ ТӨРЛҮҮД: Сагсан бөмбөг, гар бөмбөгийн спортын төрлөөр зохион байгуулагдана.

  1. ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН:

Гар бөмбөгийн тэмцээн ХҮИС-ийн спорт зааланд 2018 оны 11-р сарын 17-ны өдрийн 08:00 цагт эхэлнэ. Тус тэмцээнд анги тус бүрээс холимог нэг баг оролцоно. Багийн бүрэлдэхүүнд 3-4 эрэгтэй, 3-4 эмэгтэй, нийт 6-8 тамирчин байна. Талбайд хамгийн олондоо 3 хүртэл эрэгтэй тоглогч тоглох боломжтой.

  1. САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН:

Сагсан бөмбөгийн тэмцээн ХҮИС-ийн спорт зааланд 2018 оны 11-р сарын 18-ны өдрийн 08:00 цагт эхэлнэ. Эрэгтэй, эмэгтэй баг тус бүр 5-7 тамирчны бүрэлдэхүүнтэй байна. Тоглолтыг эрэгтэй багийн тоглолтыг талдаа 6 минутаар, эмэгтэй багийн тоглолтыг 4 минутаар бохир цагаар, хоёрдугаар үеийн сүүлийн 2 минутын цагийг цэврээр явуулна.

БАГУУДАД  ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  1. Ангиуд дангаараа оролцох бөгөөд хэрэв ангийн оюутны тоо 20-с бага тохиолдолд 2-с дээшгүй ангиуд сагсан бөмбөг болон гар бөмбөгийн тэмцээний төрөлд нэгдэн оролцож болно. Нэгдэн орсон тохиолдолд спортын амжилтын оноог анги тус бүрт тэнцүү хувааж хуваарилна.
  2. Багийн гишүүд тухайн ангийн үндсэн оюутан байх бөгөөд маргаан гарсан тохиолдолд SISI програмаас баталгаажуулж шалгана.
  3. Баг тамирчид хувийн дугаар, шаардлага хангасан жигд тоглолтын хувцастай байна.
  4. Тоглолтын цагаас хоцорсон багийг хожигдсонд тооцох (оноог тэглэх)
  5. Тухайн багийн бүрэлдэхүүнд ангийн зөвлөх багш орж болно.

ТЭМЦЭЭНИЙ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ:

  1. Тэмцээний техникийн зөвлөгөөн 2018 оны 11-р сарын 15-ны өдрийн 17.30 цагаас МУИС-ийн IV байрны 112 тоот өрөөнд болно.
  2. Техникийн зөвлөгөөнд багийн албан ёсны мэдүүлгийг авч ирнэ. Зөвлөгөөнөөр багуудын тоглолтын оноолтыг сугалаагаар гаргах болно.

ТЭМЦЭЭНИЙ АМЖИЛТ, ҮР ДҮНГ ҮНЭЛЭХ: Тэмцээнд оролцсон багуудын тоглолтын хожил бүрт оноо өгөх бөгөөд нийлбэр оноогоор жагсаан спортын төрөл тус бүр дээр эхний 3 байрыг эзэлсэн багуудад өргөмжлөл, медаль олгоно. Ангиудыг онооны дарааллаар байр эзлүүлнэ.

Та бүхэнд спортын өндөр амжилт хүсье.

2018 оны 11-р сарын 12

САНХҮҮГИЙН ТЭНХИМ

Зохион байгуулах комисс

Утас: 99000324, 99078910

Close Menu
mnMongolian
en_USEnglish mnMongolian