Санхүүгийн салбарын ахлах ангийн III, IV түвшний (Төрийн санхүү /СЭЗ/, Банк, Даатгал, Санхүү менежмент) нийт оюутнуудын дунд гар бөмбөг, сагсан бөмбөгийн спортын төрлүүдээр багийн тэмцээн 2018.11.17-18-ны өдрүүдэд зохион байгуулагдаж аваргуудаа шалгарууллаа.

Гар бөмбөгийн тэмцээн холимог багийн төрлөөр зохион байгуулагдсанаас Санхүү менежмент 3А анги тэргүүн байр, Санхүү менежмент 4А анги дэд байр, Санхүү менежмент 4Б анги гуравдугаар байранд шалгарч алт, мөнгө, хүрэл медалийн болзол хангаж Санхүү эдийн засаг 3-р анги тусгай байранд шалгарав.

Сагсан бөмбөгийн тэмцээний эрэгтэй багийн төрөлд Даатгал 4 тэргүүлж, Санхүү менежмент 3Б дэд байр, Оройн анги Багш нарын хамтарсан баг гуравдугаар байр, Санхүү менежмент 3А анги 4-р байр тус тус эзлэв.

Эмэгтэй багийн төрөлд Банк 4, Банк 3, Даатгал 3 багууд алт, мөнгө, хүрэл медалийн болзол хангаж Санхүү эдийн засаг 4 анги тусгай байранд шалгарсан байна.

Жил бүр уламжлал болгон зохиогддог спортын арга хэмжээ нь  “Санхүүчдийн өдөр“-ийг угтсан “ШИЛДЭГ АНГИ“ шалгаруулах уралдааны нэг хэсэг бөгөөд спортын тэмцээнүүдэд үзүүлсэн амжилтаар нь анги тус бүрт оноо өгдөг тул тоглолтууд маш сонирхолтой, үзүүштэй байж оюутнууд анги хамт олноо дэмжин идэвхтэй оролцлоо.

Эрүүл биед саруул ухаан оршино.

Ажлын хэсэг

Close Menu
mnMongolian
en_USEnglish mnMongolian