МОНГОЛ УЛСЫН НББ-ИЙН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ НЕСТОР & БАТЖАРГАЛ САНГИЙН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

Монгол Улсад НББ-н олон улсын стандартыг нэвтрүүлэх анхны төслүүдийг хэрэгжүүлж өөрсдийн мэргэжлийн амьдралыг НББ-н хөгжилд харамгүй зориулсан мэргэшсэн нягтлан бодогч асан бурханы оронд одсон бидний дотны анд Филиппин Улсын иргэн Нестор С. Умбак болон Д. Батжаргал нарын дурсгалыг хүндэтгэж тэдний найзууд, ажлын хамт олны санаачилгаар Монголын Улсын нягтлан бодох бүртгэлийн хөгжлийг дэмжиж нягтлан бодох бүртгэлийн мэргэжил эзэмшихээр суралцаж буй оюутнуудад тэтгэлэгт хөтөлбөр явуулах зорилготойгоор 2017 оны 1-р сард байгуулагдсан.

IMG_9397

 

IMG_1790

 

Тус сангийн нээлтийн үйл ажиллагааг 2017 оны 2 дугаар сарын 16 –ны өдөр   МУИС-ийн Бизнесийн сургуулийн Нягтлан бодох бүртгэлийн тэнхимтэй хамтран зохион байгуулж анхны тэтгэлэгт Нягтлан бодох бүртгэлийн 3-р курсын оюутан Б. Ариунаа шалгарч тэтгэлгийг хүлээн авлаа.

 

IMG_9438

 

МУИС Бизнесийн сургууль

Нягтлан бодох бүртгэлийн тэнхим

2017.02.17