НЕСТОР C. УМБАК БОЛОН ДОРЖСҮРЭНГИЙН БАТЖАРГАЛ-Н НЭРЭМЖИТ НББ-Н ОЮУТНУУДАД ЗОРИУЛСАН ТЭТГЭЛЭГ

bjsan

1990-ээд оны эхэн үед олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартыг Монгол улсад нэвтрүүлэх төслүүдэд хамтран ажиллаж байсан мэргэшсэн нягтлан бодогч Филиппин Улсын иргэн Нестор C. Умбак болон Монгол улсын иргэн Д. Батжаргал нарын гэгээн дурсгалд зориулж нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудад тэтгэлэг олгох сангийн нээлтийг 2017 оны 2-р сарын 16-ний өдөр МУИС-н Бизнесийн сургуулийн оюутан, багш профессоруудын өмнө ёслол төгөлдөр хийлээ.    1990 оноос хойш Монгол Улсын нягтлан бодох бүртгэлийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, мэргэжлийн ёс зүй, шударга, зарчимч байдлыг эрхэмлэн ажилласан хоёр мэргэжилтний түүх нягтлан бодох бүртгэлээр суралцаж байгаа оюутнуудад урам зориг өгч, үлгэр дууриал болно гэдэгт итгэж байна.   Нягтлан бодох бүртгэлээр суралцаж байгаа 3 ба 4-р курсын оюутнууд тэтгэлэгт хамрагдах боломжтой ба сурлага, санхүүгийн хэрэгцээ болон нийгэм, олон нийтийн ажилд идэвхитэй оролцсон зэрэг шалгууруудыг үндэслэн шалгаруулж тэтгэлэг олгох болно. 2016/2017 оны хичээлийн жилд нягтлан бодох бүртгэлийн мэргэжил эзэмшихээр суралцаж буй оюутнуудын дунд сонгон шалгаруулалт явуулж МУИС-ийн Бизнесийн сургуулийн 3-р дамжааны оюутан Б.Ариунаа, СЭЗИС-ийн 3-р дамжааны оюутан С.Мягмарсүрэн, Н.Ариунзаяа нар шалгарч 1,000,000 сая төгрөгний тэтгэлэг олгосон билээ.   2017/2018 оны тэтгэлэгт хамрагдахыг сонирхсон оюутнууд өөрсдийн сургуулийн вебсайт-аас сангийн талаарх мэдээллийг авах боломжтой байна.   2017/2018 оны тэтгэлэгт хөтөлбөрийг Нестор & Батжаргал сангийн өмнөөс “Делоитт Онч Аудит” ХХК зохион байгуулах болно. Дэлгэрэнгүй мэдээллийг тус байгууллагын ажилтан Э.Мөнхтүшигтэй menkhbold@deloitte.com хаягаар холбогдон авч болно. (English)

 

САНГИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛ