МУИС-ийн оюутнууд “CFA Research challenge”-д тэмцээнд тэргүүллээ.

Олон улсын хэмжээнд санхүү, хөрөнгө оруулалтын салбарын нэр хүндтэй зэргийг олгодог АНУ-д төвтэй Санхүүгийн мэргэшсэн шинжээчдийн /CFA Institute, https://www.cfainstitute.org / нийгэмлэгээс их дээд сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулдаг “CFA Research challenge” тэмцээнийг анх удаа Монголд зохион байгууллаа. Энэхүү тэмцээнд 2016-2017 оны хичээлийн жилд дэлхийн 70 гаруй улсаас 4000 гаруй оюутан оролцож байгаа юм.

Үндэсний хэмжээнд МУИС, СЭЗИС, ШУТИС, ХУИС, ХААИС-ийн нийт 8 баг оролцохоор мэдүүлэг өгснөөс, эцсийн шатанд 6 багийн ажлыг хэлэлцэж үндэсний шилдэгүүдийг тодрууллаа.

Тэмцээнд оролцсон багуудаас эхний 3 байрт шалгарсан багуудын амжилтыг танилцуулбал:

1-р байр: МУИС-ийн Бизнесийн сургуулийн “The NUM Capitals” баг, /Удирдагч багш: П.Баянсан, МУИС-ийн Бизнесийн сургуулийн санхүүгийн тэнхимийн багш/

1

 

2-р байр: СЭЗИС-ийн “Titans of Finance” баг, /Удирдагч багш: Т. Анарболд, СЭЗИС-ийн Санхүүгийн тэнхимийн багш/

3-р байр: МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Seekers” баг,  /Удирдагч багш: Ч.Алтаннар, МУИС-ийн Бизнесийн сургуулийн санхүүгийн тэнхимийн багш, доктор/ тус тус шалгарлаа.

Үндэсний хэмжээнд шалгарсан “The NUM Capital” баг маань 2017/03/15-16-ны өдрүүдэд Тайландын Бангкок хотод болох Бүс нутгийн тэмцээнд Монгол Улсаа төлөөлж оролцох юм.

 

2

 

Тэмцээнд оролцсон багууд нь Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй “АПУ” компанийг сонгож компанийн тайлан, санхүүгийн үзүүлэлтийг ашиглан хувьцааны үнэлгээ хийж, тайлан бичиж, олон улсын нэр хүндтэй шүүгчдийн өмнө Англи хэл дээр танилцуулга хийж, асуултанд хариулт өгч өрсөлдсөн байна. Тэмцээнийг үндэсний хэмжээнд зохион байгуулах үүргийг Монголын мэргэшсэн санхүүгийн шинжээчдийн нийгэмлэг хариуцаж ажилласан байна.

 

Амжилттай оролцсон оюутнууддаа баяр хүргээд дараагийн шатны тэмцээнд нь амжилт хүсье.