Нягтлан бодох бүртгэлийн улсын XX олимпиадад МУИС-ийн Бизнесийн сургуулийн баг хамт олон дэд байр эзэллээ.

Нягтлан бодох бүртгэлийн улсын XX олимпиад 2017 оны 4-р сарын 20-21-ны хооронд СЭЗИС дээр зохион байгуулагдлаа.

XX олимпиадад нягтлан бодох бүртгэлийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг 15 сургууль оролцсоноос МУИС-ийн Бизнесийн сургуулийн баг хамт олон дэд байр эзэллээ. Хувийн амжилтаар оюутан Г.Гүнсэлмаа 4-р байр, М.Батцоож 5-р байр, Н.Баярчимэг 10-р байранд орж ТОР-10 оюутанд шалгарсан байна.

Олимпиадад МУИС-ийн Бизнесийн сургуулийг төлөөлж оролцсон НББ 3-р курсын оюутан Гүнсэлмаа, Батцоож, Хулан, 4-р курсын оюутан Баярчимэг , Мягмармаа нарт болон оюутнуудаа амжилттай бэлтгэн оролцуулсан НББ тэнхимийн багш Дамдиндорж, Лхагвасүрэн, Ундармаа нартаа баяр хүргэж, цаашдынх нь ажилд амжилт хүсье.

 

Nbb-olimpiad