БС-ийн оюутнууд “Татварын хуулийг хэн сайн мэдэх вэ?” тэмцээнд тэргүүллээ.

Татварын Ерөнхий газар, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг, Нийслэлийн татварын газартайхамтран “Татварын хуулийг хэн сайн мэдэх вэ?” тэмцээнийг 11 дэх жилдээ зохион байгууллаа. Тус арга хэмжээ 4-р сарын 16-аас 5-р сарын 1-ний хооронд зохион байгуулагдаж, тэмцээний шилдэгүүдийн шалгаруулалт 5-р сарын 1-нд ТЕГ-ын татвар төлөгчдийн танхимд болж өнгөрлөө. Тэмцээнд МУИС Бизнесийн сургуулийг төлөөлөн оролцсон “Ирээдүй” баг тэргүүн байр эзэлжээ. Тэмцээнд оюутнуудаа амжилттай бэлтгэн оролцуулсан багш Хишигбаяр, Лхагвасүрэн, Саруултөгс, Мөнхзаяа болон тэмцээндээ амжилттай оролцсон оюутнууддаа халуун баяр хүргэж, цаашдынх нь ажилд амжилт хүсье.

 

18221655_1022786427856806_4028543655580672225_n