ACBSP олон улсын магадлан итгэмжлэх зөвлөлийн төлөөлөгчид Бизнесийн сургуульд айлчиллаа

АНУ-ын Бизнесийн сургууль, хөтөлбөрүүдийн магадлан итгэмжлэх зөвлөл (ACBSP)-ийн ерөнхийлөгч Jeffrey Alderman, Peregrine Academic Services компанийн ерөнхийлөгч Olin Oedekoven, дэд ерөнхийлөгч Laurel Vicklund, Peregrine Academic Services Mongolia байгууллагын төлөөлөгчид болон албаны бусад хүмүүс олон улсад магадлан итгэмжлэгдсэн МУИС-ийн Бизнесийн сургуульд 2017.05.12-ны өдөр ажлын айлчлал хийж сургуулийн өнөөгийн байдал, сургалтын үйл ажиллагааны ахиц дэвшилийн талаар танилцаж, санал солилцон мөн багш, оюутнуудын төлөөлөлтэй уулзаж ярилцлаа.

Мөн уулзалтын үеэр ACBSP байгууллагаас 2017 оны 6-р сард болох хурал,  11-р сард зохион байгуулагдах 8-р бүсийн хурлын талаарх мэдээлэл өгөв.

 

 

 

accbsp

zur2

 

 

 

 

zur3