“ХЭН САЙН САНХҮҮЧ БОЛОХ ВЭ?” СЭДЭВТ АХА ТЭМЦЭЭН БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

Монголбанкны ОНБМТ, МУИС-ийн Бизнесийн сургуулийн оюутны эрдэм шинжилгээний “Санхүүч” клуб хамтран зохион байгуулсан “Хэн сайн санхүүч болох вэ?” сэдэвт АХА тэмцээн болж өндөрлөлөө.

Энэхүү тэмцээн уламжлал болон 2 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм. 2018 оноос “Хувь хүний санхүү” хичээлийг сургалтын төлөвлөгөөндөө оруулан зааж буй их, дээд сургуулийн оюутнуудын дунд зохион байгуулахаар төлөвлөж байна.
Тэмцээнийг “Хувь хүний санхүү” хичээлийг сонгон судалж буй МУИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудын оюутнуудын дунд 3 үе шаттайгаар зохион байгуулсан юм. Тэмцээний эхний шатанд нийт 800 гаруй оюутан оролцож, тэдгээрээс 75 оюутан 2-р шатанд шалгарснаас дараагийн шатанд буюу тэмцээний аваргын төлөө 25 оюутан өрсөлдөх эрхтэй болсон юм.
Тэмцээний 3-р шатны шалгаруулалтыг 2017 оны 05 дугаар сарын 19-ны өдөр МУИС-ийн Бизнесийн сургууль дээр зохион байгуулж, эхний гурван байр эзэлсэн оюутнуудыг шалгаруулан Монголбанкны өргөмжлөл, үнэ бүхий зүйлээр шагналаа. Үүнд:
1-р байранд МУИС-ийн ХШУИС-ийн оюутан Цолмон овогтой Түвшинжаргал;
2-р байранд МУИС-ийн БС-ийн оюутан Бат-Очир овогтой Нямсүрэн;
3-р байранд МУИС-ийн ХУС-ийн оюутан Рэнчинбэ овогтой Бадамсэнгээ нар тус тус шалгарч өргөмжлөл гардан авлаа.
Тэмцээнд амжилттай оролцсон нийт оюутнууд болон уг тэмцээнийг зохион байгуулсан Монголбанкны ОНБМТ-ийн ажилтнууд, МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш С.Ариунаа, Г.Мөнхзаяа, Д.Оюунцэцэг нартаа ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.

axa-5

axa-2

axa-3

axa-4

Монголбанкны ОНБМТ, МУИС-ийн Бизнесийн сургуулийн оюутны эрдэм шинжилгээний “Санхүүч” клуб