ИХ ДЭЭД СУРГУУЛИУДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛАГДСАН “БАНКНЫ ОЛИМПИАД”-д БС-ийн оюутнууд амжилттай оролцлоо.

Банк, санхүүгийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг их,  дээд сургуулиудын  оюутнуудын дунд жил бүр зохион байгууллагддаг  “Хаан банкны нэрэмжит   банкны   олимпиад -VI  “Хаан банкны  театрт 2017 оны 04 –р сарын  24–25 ны өдрүүдэд боллоо.Тэмцээн  3 үе шаттайгаар  зохион байгуулагдлаа.

  • Банкны менежмент ба НББ-ийн хичээлүүдийн цогц бодлогын бодолтоор банкны мэргэжлийн ангийн III түвшний оюутан О.Нандинцэцэг I байр эзэллээ.
  • Багийн төрөлд МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Beyond” баг дэд байр шалгарч өргөмжлөлийн  эзэд болсон
  • Банкны YI олимпиадын  ганцаарчилсан төрлийн “Шилдэгтоп 5”  оюутанд  МУИС-ийн Бизнесийн сургуулийн “Банкны менежмент” мэргэжлийн III ба IV дүгээр түвшний 2 оюутан шалгарав.

Олимпиадад байр эзэлсэн оюутны нэрс, мэргэжлийн анги

Олимпиадын байр Оюутны нэр Мэргэжлийн анги
   II байр О.Нандинцэцэг Банкны менежмент III түвшин
   Y байр Э.Алунгуа Банкны менежмент IV түвшин

 

Тэмцээнд  оролцсон оюутнууд, удирдан зохион байгуулсан Санхүүгийн тэнхимийн багш С.Ариунаа, Ө.Гэрэлт-од  нартаа баяр хүргэе.

bank-olimp