МУИС-ИЙН 2017 ОНЫ БАКАЛАВРЫН ЭЛСЭЛТИЙН БҮРТГЭЛИЙН ХУГАЦААНД ӨӨРЧЛӨЛТ ОРЛОО

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн дахин санал хураалт 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр явагдах болсонтой холбогдуулан БСШУСЯ-наас өгсөн чиглэлийн дагуу МУИС-ийн бакалаврын өдрийн хөтөлбөрт 2017 онд оюутан элсүүлэх үйл ажиллагаанд дараах өөрчлөлт орлоо. Үүнд.

  1. Орон нутгийн элсэлтийн бүртгэлийг 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 14.00 цагт хааж бүртгүүлэгчийн онооны жагсаалтыг бүрэлдэхүүн/салбар сургуулиар гаргана.
  2. Орон нутагт элсэх эрх олгох үйл ажиллагаа 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 16.00 цагаас 07 дугаар сарын 02-ны өдрийн 20.00 цаг хүртэл явагдана.
  3. Орон нутгаас бүртгүүлэгч хяналтын тоонд багтаж элсэх эрхтэй болсоноос хойш 4 цагийн дотор элсэх эрхээ баталгаажуулна.
  4. Орон нутгийн элсэх эрх олгох үйл ажиллагаа амралтын өдрүүдэд явагдах тул элсэх эрх баталгаажуулах 1 багц цагийн төлбөрийг авахгүй.
  5. Улаанбаатар хотын элсэлтийн үйл ажиллагаа журмын дагуу явагдах бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой 2017 оны 07 дугаар сарын 07-ны өдөр элсэлт түр зогсоно.

 

admission