САНХҮҮГИЙН ТЭНХМИЙН ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА.

МУИС-ийн Бизнесийн сургуулийн санхүүгийн тэнхмийн оюутны эрдэм шинжилгээний хурлын удирдамж

Оюутны  эрдэм  шинжилгээний  хурал 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 13 00 цагт  хичээлийн IV байрны  111  тоот өрөөнд болно.

Эрдэм шинжилгээний хурлын зорилго

Оюутнуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлын арга барилд сургах, хичээлээр үзсэн онолын мэдлэгийг практиктай холбох, туршлага солилцоход оршино.

Эрдэм шинжилгээний бүтээлд тавих ерөнхий шаардлага

  1. Судалгааны ажил нь бизнесийн удирдлага буюу санхүүгийн чиглэлээр байх бөгөөд шинжлэх ухааны онол, арга зүйд үндэслэсэн байвал зохино.
  2. Судалгааны тодорхой арга, аргачлал хэрэглэхээс гадна сэдвийн практик ач холбогдлыг дээшлүүлэхийн тулд холбогдох тооцооллыг бодит өгөгдөл дээр тулгуурлан хийсэн байна.
  3. Судалгааны ажлын үр дүнд үндэслэсэн санал зөвлөмж нь оновчтой, практикт хэрэгжих боломжтой байна.
  4. Судалгааны ажлаар хэлэлцүүлэх илтгэлийг ганцаарчилсан болон багаар бэлтгэж болох бөгөөд удирдагч багштай байна.
  5. Илтгэлийг РРT хэлбэрээр бэлтгэх бөгөөд илтгэх хугацаа 10 минут, хэлэлцэх хугацаа 5 минут байна.

Илтгэлийн бүтэц, бичиглэл, судалгааны ажлын  боловсруулалтад тавих шаардлага:

  • Илтгэл нь дэвшүүлсэн зорилго, үндсэн хэсэг (онол, практик судалгааны боловсруулалт), дэд сэдвүүд, судалгааны дүгнэлт, санал, эх сурвалж, ашигласан бүтээлийн жагсаалт гэсэн ерөнхий бүтэцтэй байх;
  • Ишлэл зүүлт ашигласан байх;
  • Судалгааны ямар арга ашигласан нь тодорхой байх;
  • Илтгэл нь нүүр хавтастай байна. (Нүүрэнд сургууль, тэнхим, илтгэлийн нэр, удирдагч багш, илтгэгчийн нэр, e-mail хаяг, утас зэргийг бичих)
  • Илтгэлийг А4 цаасны дээр болон доороос нь 2.0, зүүнээс нь 3.0, баруунаас нь 2.0 см зайтай, Times New Roman фондоор бичих, үсгийн өндөр 12pt, мөр хоорондын зай 1.15, 10-12 хуудсанд багтсан байх.

Санхүүгийн тэнхимийн хурлаас эхний 3 байрт шалгарсан илтгэлийг Бизнесийн сургуулийн оюутны эрдэм шинжилгээний хурлаар хэлэлцүүлнэ.

Илтгэлийг цахим болон хэвлэмлээр  2017 оны 11 дүгээр сарын 10 -ны өдрийн 18.00 цаг хүртэл дараах хаягаар хүлээн авна.

E mail хаяг: s.ariunaa@num.edu.mn  (Багш С.Ариунаа  МУИС-IV байр 402 дугаар өрөө)

 

(Эрдэм шинжилгээний илтгэлийн нүүр, шүүгчийн үнэлгээний хуудас зэргийг хавсаргав)

 

Бизнесийн сургуулИЙН САНХҮҮГИЙН ТЭНХИМИЙН ОЮУТНЫ ЭРДЭМ

ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ ЗОХИОН БАЙГУУЛАХ

АЖЛЫН ХЭСЭГ

2017.10.30