Зочлох үйлчилгээ

Үйлчилгээний хөтөлбөрийн зорилго: Зочлох үйлчилгээний бизнесийн мэргэжлийн цогц чадамжтай удирдагчийг бэлтгэнэ.

Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүрэх үр дүн:

Зочлох үйлчилгээний байгууллагын орчин үеийн менежментийн онол, практик, уламжлалт өвийн төрөл, ангилал, хоол, хүнсний үйлдвэрлэл, хэрэглээний уламжлал, экологийн хүчин зүйл зэрэг эко үйл ажиллагаа явуулах, өв уламжлалаа хадгалахтай холбогдсон онол, аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт үйл ажиллагаа явуулдаг ЖДҮ-ийн онцлог, бизнесийн орчин, өрсөлдөх чадвар, олон улсын тэргүүн туршлага, бизнес эрхлэхтэй холбогдсон онолын эх сурвалжуудыг эрж хайх, уншиж судлах, дүн шинжилгээ хийх чадамж эзэмшүүлнэ

 

Үйлчилгээний чанарыг сайжруулах байгууллагын соёлыг бий болгох онолын үзэл баримтлал, практикт хэрэглэх арга хэрэгслүүдийн талаарх эх сурвалжуудыг эрж хайх, уншиж судлах, дүн шинжилгээ хийх чадамж эзэмшүүлнэ.

Бизнесийн шинжлэх ухааны чиглэлээр сүүлийн үеийн олон улсын болон Монгол эрдэмтдийн дэвшүүлсэн онолын асуудлуудад дүн шинжилгээ хийх, судалгааны хөгжлийн хандлагыг тодорхойлох, судалгааны асуудал боловсруулах, таамаглал дэвшүүлэх, харьцуулсан судалгаа анализ хийх, зүй тогтол, харилцан хамаарлыг загварчлах, шинэ санаа гаргах, тоон болон чанарын шинжилгээ судалгаа хийх, дүгнэн боловсруулах, боломжит хувилбаруудыг сонгож удирдлагын шийдвэрт ашиглах судалгааны чадамжтай болох үр дүнтэй.

Аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбар, үйлчилгээний байгууллагын хэрэглэгч, зах зээл, өрсөлдөөний орчны шинжилгээ, судалгааны үр дүнг ашиглах, менежментийн онол, практик жишээ, зарчим, арга хэрсэгсэлийг ашиглан бизнесийн үйл ажиллагааг боловсронгуй болгох өрсөлдөх чадварыг сайжруулах мэргэжлийн болон ёс зүйн  хариуцлагатай ажиллах, бүтээгдэхүүн үйлчилгээний шинэ санаа, шийдэл ургуулах санаачилгатай, тулгамдсан асуудлыг шийдэх гарцийг олох чадвар эзэмших, түүнийг боловсруулах, хөгжүүлэх, байгууллагыг алсын хараатай удирдах зэрэг ерөнхий чадамжтай болно.

 

Хүснэгт 1.  Хөтөлбөрийн зорилго, төгсөгчдийн эзэмших мэдлэг, ур чадвар

Академик компетенц

Судалгааны компетенц

Ерөнхий компетенц

Олон улс болон бүс нутаг, орон нутгийн түвшинд аялал жуулчлалын судалгааны ажлыг  төлөвлөх, гүйцэтгэх, үр дүнг нь тайлагнах бөгөөд сургалтын явцад шүүмжит сэтгэхүйн чадвараа хөгжүүлэх, асуудлын мөн чанар, зүй тогтол, харилцан хамаарлыг судалж илрүүлэх чадварыг эзэмшинэ. Шинжлэх ухааны тулгуур онолуудыг аялал жуулчлалын төрөл бүрийн судалгаатай хослуулах, сонгосон сэдвийн хүрээнд судалгааны оновчтой бөгөөд шийдлээ хүлээж буй асуудлыг илрүүлэн, судалгааны  тохирсон аргаар  судлах, таамаглал дэвшүүлэх, харьцуулсан судалгаа, шинжилгээ хийх, зүй тогтол, харилцан хамаарлыг загварчлах, үр дүнг  боловсруулах,  тоон болон чанарын шинжилгээ судалгаа хийх, үр дүнд үндэслэсэн санал зөвлөмж гаргаж сурна.

 

Аялал жуулчлалын салбарт олон улсын болон бүс нутаг, орон нутгийн түвшний байгаль нийгэм-соёл, эдийн засгийн нөөцүүдийг илрүүлэх , бүс нутгийн  эдийн засаг, байгаль орчин, нийгэм соёлын ялгаатай төлөв, тогтвортой хөгжлийн зарчмуудад үндэслэсэн  бодлого боловсруулах; Төрөл бүрийн нөлөөллийн судалгааг хийх, тэдгээрийг зах зээлийн эрэлт, нийлүүлэлт, хэрэглэгчийн зан төлөвт уялдуулан, олон улсын болоод бүс нутгийн зах зээл, өрсөлдөөний орчны шинжилгээ, судалгааны үр дүнг ашиглах; Газарзүй, нийгэм, эдийн засгийн онол, суурь зарчмуудыг аялал жуулчлалын хөгжлийг судлах,  бодлого боловсруулагчид, бизнесийн салбарыг зөвлөмжөөр хангад ашиглана.