Маркетинг

Хөтөлбөрийн зорилго, тодорхойлолт:

Хөтөлбөрийн зорилго нь:  онолын мэдлэг, туршилт судалгааны ур чадвар, арга барил, мэргэжлийн болон нийгмийн чадварыг эзэмшсэн, глобаль ертөнцөд өрсөлдөх чадвар бүхий судлаач, мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Хүснэгт 1. Хөтөлбөрийн зорилго, төгсөгчдийн эзэмших мэдлэг, ур чадвар

 

Академик компетенц

Судалгааны компетенц

Ерөнхий компетенц

Хувь хүний болон мэргэжлийн ур чадвар, дадал, төлөвшил

Маркетингийн шинжлэх ухааны академик мэдлэг эзэмших, бие даан онолын судалгаа хийх, шинжлэх ухаанд хувь нэмрээ оруулдаг байх Шинжлэн судлах шийдэл гаргах: таамаглал дэвшүүлэн харьцуулсан судалгаа, анализ хийж, загварчилж баримт бичиг боловсруулах Шинийг эрэлхийлэх, асуудал шийдвэрлэх чадвар

 

Маркетингийн шинжлэх ухааны чиглэлээр сүүлийн үеийн олон улсын болон Монгол эрдэмтдийн дэвшүүлсэн онолын асуудлуудад дүн шинжилгээ хийх, судалгааны хөгжлийн хандлагыг тодорхойлох Англи хэлээр мэргэжлийн мэдээлэл ашиглах чадвартай байх Системтэйгээр төлөвлөх (мэргэжлийн сэтгэлгээгээр хандах, хоорондоо хамааралтай зүйлийг бүхлээр нь олж харах, харилцан хамаарлыг ойлгож, ач холбогдлоор нь ангилан, чухал санаан дээр төвлөрч, харилцан хамаарлыг шалгах, харьцуулан сонгох)
Судалгааны асуудал боловсруулах, таамаглал дэвшүүлэх, харьцуулсан судалгаа анализ хийх, зүй тогтол, харилцан хамаарлыг загварчлах, шинэ санаа гаргах, тоон болон чанарын шинжилгээ судалгаа хийх, дүгнэн боловсруулах, боломжит хувилбаруудыг сонгох Хувь хүний ур чадвар ба дадал (шинийг санаачлах эрмэлзлэлтэй, уламжлалыг дээдлэн, уян хатан бүтээлч сэтгэлгээтэй байх, хувь хүний мэдлэг, ур чадвар, төлөвшлийг үнэлж ухамсарладаг, бие даан суралцах ба цагийн болон нөөцийн менежментийг хэрэгжүүлдэгбайх)
Тасралтгүй судалгаа хийх, идэвхтэй судлаач байж шинэ мэдлэг, мэдээллийг бий болгон эдийн засгийн эргэлтэнд оруулдаг байх чадвар Мэргэжлийн болон судлаачийн ёс зүйтэй, хариуцлагатай, чадвартай, багаар ажиллах, гадаад хэлний мэдлэгтэй байх, бие даан тасралтгүй суралцах,

Хүмүүстэй харилцах ур чадвар (багаар ажиллах чадвар ба харилцаа)

Багаар ажиллах (баг бүрдүүлэх, багийг удирдах, төслийн менежментийг хэрэгжүүлэх, манлайлах ур чадвартай байх)
Харилцааны болон яриа, бичгийн, электрон, мультимедиа, график дүрслэлийн чадвар эзэмших

 

Суралцагчдад тавих шаардлага, төгсөгчдийн эзэмших мэдлэг, ур чадвар:

  • Магистрын хөтөлбөрт элсэгч нь бакалаврын боловсрол, түүнтэй дүйцүүлэх боловсрол эзэмшсэн байна.
  • Элсэгч өмнө эзэмшсэнээс өөр чиглэлээр магистрын хөтөлбөрт хамрагдах бол сургалтын агуулгын залгамж чанарыг хангахад шаардагдах хичээлийн зөрүүг нөхөн үзнэ. Нөхөж үзсэн хичээлийг магистр, докторын хөтөлбөрийн үндсэн багц цагт тооцохгүй.
  • Хөтөлбөрийн онцлогоос хамааран элсэгчдэд тавих бусад нэмэлт шаардлагыг сургууль тогтоож болно.
  • Элсэлтийн шалгалтыг зохион байгуулах журмыг сургууль тогтооно.
  • Гадаадын суралцагч монгол хэлээр сургалтанд хамрагдах шаардлагыг хангасан байна. Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу суралцуулахад хэлэцээрт заасан нөхцлийг баримтална.