Нягтлан бодох бүртгэл

Санхүүгийн болон удирдлагын бүртгэлээр мэргэшсэн, дэлхийн аль ч орны их дээд сургуулийн жишигт нийцэхүйц өргөн мэдлэгтэй, хөрвөх чадвартай, мэргэжилтнийг бакалавр, магистр, докторын зэрэглэлээр бэлтгэхэд үйлчлэх, энэ зорилгоор багшлах бүрэлдэхүүн, материаллаг баазыг хөгжүүлж, нягтлан бодох бүртгэлийн мэргэжил, судалгаа боловсруулалтын чиглэлээр Монгол улсын шинжлэх ухаан, дээд боловсролын тогтолцоонд тэргүүлэх үүрэгтэй эрдэм оюуны төв байхад хөтөлбөрийн зорилго оршино.

Хөтөлбөрийн зорилтууд нь:

  1. Шинэлэг, шилдэг судалгааг хөгжүүлэх
  2. Судалгаанд суурилсан сургалт явуулах
  3. Шударга, ил тод удирдлагыг хэрэгжүүлэх
  4. Тохилог, тав тухтай орчинг бүрдүүлэх

Сургалтын хөтөлбөрийн агуулга, бүтэц, зорилго, зорилтыг тодорхойлохдоо зах зээлийн эрэлт хэрэгцээ, ажил мэргэжлийн тодорхойлолт, ажил олгогчдоос тавьж буй шаардлага,  суралцагч оюутан, төгсөгчдийн сэтгэл ханамж, тухайн хичээлийг хариуцан зааж буй багш нарын санал бодол, сургалтын байгууллагын бодлого, зохицуулалтын өнөөгийн байдал, чиг хандлагыг урьдчилан судалж, мэргэжлийн төрийн захиргааны болон олон нийтийн байгууллагын саналыг авах, ижил мэргэжлийн гадаадын их, дээд сургуулиуд, дэлхийн улс орнуудын жишгийг харгалзан үздэг болно.

Хүснэгт 2.  Хөтөлбөрийн зорилго, төгсөгчдийн эзэмших мэдлэг, ур чадвар

Академик компетенц

Судалгааны компетенц

Ерөнхий компетенц

Мэргэжлийн болон судлаачийн ёс зүйтэй, хариуцлагатай, чадвартай, багаар ажиллах, бие даан тасралтгүй суралцах Нягтлан бодох бүртгэл, дотоод хяналт, санхүүгийн удирдлагыг хэрэгжүүлэх, удирдлагын бүртгэлийн шаардлагатай судалгаа хийх, санал дүгнэлт дэвшүүлэх, судалгааны үр дүнг  шийдвэр гаргалтанд ашиглах, холбогдох аргачлал дүрэм журмыг шинэчлэн  боловсруулж мөрдүүлэх. Харьцуулсан шинжилгээ хийх, зүй тогтол, харилцан хамаарлыг загварчлах,  тоон болон чанарын шинжилгээ судалгаа хийх, дүгнэн боловсруулах, боломжит хувилбаруудыг сонгох, судалгааны асуудал боловсруулах, таамаглал дэвшүүлэх, судалгааны хөгжлийн  хандлагыг тодорхойлох
Тасралтгүй судалгаа хийх, идэвхтэй судлаач байж шинэ мэдлэг, мэдээллийг бий болгон эдийн засгийн эргэлтэнд оруулдаг байх Нягтлан бодох бүртгэл, тайлагналын асуудлаар төсөл, хөтөлбөр боловсруулах, бие даан судалгаа хийж, судалгааны  ажлыг удирдах. НББ-ийн онол, хөгжлийн чиг хандлага, бүртгэл стандартчлалын талаар онолын мэдлэг,чадварыг эзэмшсэн, бие даан онолын судалгаа хийх, шинжлэх ухаанд хувь нэмрээ оруулах