Менежмент

Хөтөлбөрийн зорилго/тодорхойлолт

Менежментийн хөтөлбөрийн магистрын сургалтын гол зорилго нь бакалаврын зэрэгтэй хүнийг элсүүлэн судалгааны арга зүй эзэмшүүлж, менежментийн шинжлэх ухааны чиглэлээр гүнзгийрч нарийн мэргэшсэн мэргэжилтэн буюу манлайлагч, судлаачийг бэлтгэхэд оршино. Улс, нийгмийнхээ хөгжилд илүү их хувь нэмэр оруулж чадах ийм бизнесийн удирдагчдыг бэлтгэн гаргах нь бидний зорилго бөгөөд менежментийн хөтөлбөр нь эрхэм зорилгоо “Манлайлагчийг бэлтгэнэ, суурь судалгаандаа тэргүүлэгч байна” гэж тодорхойлсон.

Харин докторын сургалтын гол зорилго нь магистрын зэрэгтэй, мэргэжлийн дагуу амжилттай ажиллаж сургалт, эрдэм шинжилгээ болон үйлдвэрлэл зохион бүтээх чиглэлээр тодорхой бүтээл туурвисан, онолын өндөр мэдлэг, ур чадвартай хүмүүсийг элсүүлэн ахисан түвшний сургалтанд хамруулж, шинжлэх ухааны аль нэг салбарын тодорхой асуудлын хүрээнд судалгааны ажил хийлгэн шинжлэх ухааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулах судлаачийг бэлтгэхэд оршдог.

МУИС-ийг магистрын зэрэгтэй төгсөгчийн эзэмшсэн байх нийтлэг ур чадвар[1]

  • Мэргэжлийн болон судлаачийн ёс зүйтэй, хариуцлагатай, чадвартай, багаар ажиллах, гадаад хэлний мэдлэгтэй байх, бие даан тасралтгүй суралцах,
  • болон харилцааны (яриа, бичгийн, электрон, мультимедиа, график дүрслэлийн) чадвар компетенц

Мэргэжлийн ур чадвар

  • Судалгааны асуудал боловсруулах, таамаглал дэвшүүлэх, харьцуулсан судалгаа анализ хийх, зүй тогтол, харилцан хамаарлыг загварчлах, шинэ санаа гаргах, тоон болон чанарын шинжилгээ судалгаа хийх, дүгнэн боловсруулах, боломжит хувилбаруудыг сонгох
  • Тухайн шинжлэх ухааны чиглэлээр сүүлийн үеийн олон улсын болон Монгол эрдэмтдийн дэвшүүлсэн онолын асуудлуудад дүн шинжилгээ хийх, судалгааны хөгжлийн хандлагыг тодорхойлох,

Судалгааны магистр:

Академик компетенц:

  • Төрийн болон бизнесийн байгууллагын төлөвлөгөө, түүнийг боловсруулах, хэрэгжүүлэх, хянах, шаардлагатай засвар өөрчлөлтүүдийг хийж чадахуйц мэдлэгтэй,
  • Байгууллагыг удирдахад шаардлагатай арга загваруудыг ойлгон мэдэж, тайлбарлах чадвартай,
  • Байгууллагад тулгарч буй нөхцөл, шийдвэрлэх асуудал, хүрэхийг хүсч буй үр дүнгээс хамааруулан эдгээр арга загваруудаас сонгон хэрэглэх чадвартай мэргэжилтэн/судлаач байна.

Судалгааны компетенц:

  • Судалгааны аргазүйг эзэмшиж, асуудлыг нээн илрүүлэх, шийдвэрлэх арга замыг тодорхойлох,
  • Тоон, чанарын, ситуацийн арга хандлага (нөхцөл байдлын) ба бусад бизнесийн судалгаа шинжилгээний арга загваруудыг ашиглан, байгууллагын болон байгууллагын гадаад, дотоод орчны судалгаа хийж, анхдагч болон хоёрдогч мэдээлэл цуглуулах, түүнд боловсруулалт анализ хийх, нэгтгэн дүгнэх, санал зөвлөмж боловсруулах чадвартай,
  • Бие даан хэрэглээний судалгааг хийж, үндэсний болон олон улсын бизнесийн байгууллагын тэргүүн туршлага, судалгааны үр дүнг олон улсын түвшинд танилцуулах, хэвлүүлэн нийтлэх чадварыг эзэмшсэн судлаач байна.

Ерөнхий компетенц:

  • Ямар ч байгууллага амжилттай оршин тогтнох, хөгжих үндэс болсон хөгжлийн зорилго, стратеги, төлөвлөгөөтэй байхын өөрөөр хэлбэл стратегийн менежментийн тогтолцоотой байхын, байгууллагын бүх фунциональ нэгж хэсгүүд (маркетинг, бэлтгэн нийлүүлэлт, үйлдвэрлэл, судалгаа хөгжил, санхүү, бүртгэл, борлуулалт, хүний нөөц, мэдээлэл, хяналт шинжилгээ үнэлгээ, хамтын ажиллагаа) хөгжлийн нэгэн зорилгын дор нэгдэн зангидагдаж ажиллахын учир шалтгаан, ач холбогдлыг танин мэдсэн байна. Ингэснээр байгууллагын хөгжлийн асуудлаар олон талыг бодолцсон оновчтой санал санаачлага гарах, өөрийн үүрэгт ажлын хүрээнд байгууллагадаа стратегийн түнш болж ажиллах боломж бүрдэнэ.

Мэргэжлийн магистр (Executive MBA)

Академик компетенц:

  • Төрийн болон бизнесийн байгууллагын хөгжлийн бодлого, үзэл баримтлалыг боловсруулах, хэрэгжүүлэх, хянах, шаардлагатай засвар өөрчлөлтүүдийг хийх талаарх онолын цогц мэдлэгтэй,
  • хэрэглэгдэх арга загваруудыг ойлгон мэдэж, тулгарч буй нөхцөл, шийдвэрлэх асуудал, хүрэхийг хүсч буй үр дүнгээс хамааруулан үзэл баримтлал, арга загваруудаас сонгон хэрэглэх чадвартай байна.

Судалгааны компетенц:

  • Байгууллагын орчны нөхцөл байдал, төлөвлөгөөний хэрэгжүүлэлтын явцыг үнэлэх ситуацийн арга загваруудыг өргөнөөр ашиглан мэдээлэл цуглуулах,
  • түүнд боловсруулалт анализ хийж, хүчин зүйлсийн харилцан хамаарал нөлөөллийг үнэлэх,
  • цаашид шийдвэрлэх шаардлагатай асуудлууыг дэвшүүлэн дүгнэх чадвартай байна.
  • төлөвлөгөөний хэрэгжилтийн үр дүнг үнэлэх, цаашдын алхмуудыг тодорхойлох, шинэ хандлагуудыг судлах ур чадвартай мэргэжилтэн байна.

Ерөнхий компетенц:

  • Байгууллагыг удирдан зохион байгуулахад шаардлагатай мэдлэг, ур чадваруудыг эзэмшиж, хэрэглэж чадахуйц,
  • Эзэмшсэн менежментийн шинжлэх ухааны мэдлэгийг практикт нэвтрүүлж, шинийг санаачлах, санал боловсруулах гэх мэтчилэн өөрийн санаагаа илэрхийлж чадахуйц (мэргэжлийн дадлага, туршлагатай)
  • Байгууллагад тулгарч буй асуудлыг нээн илрүүлж, шийдвэрлэх арга замыг судлан, санал боловсруулж өөрийн боловсруулсан саналыг чөлөөтэй илэрхийлэх чадвартай,
  • Өөрийгөө болон багийн гишүүдийг хөгжүүлэх, манлайлах чадвартай мэргэжилтэн байна.