Санхүү, банк, даатгал

Хөтөлбөрийн зорилго, тодорхойлолт: (Хөтөлбөрийн зорилго, зорилт, МУИС-ийн эрхэм зорилготой уялдсан байдал)

Санхүү хөтөлбөрийн зорилго нь төрийн болон бизнесийн хүрээний аль ч аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн үйл ажиллагааг шинжлэх, төлөвлөх, зохион байгуулах, удирдах, хэрэгжүүлэх, хяналт тавих төдийгүй санхүүгийн мэдээллийг боловсруулж, холбогдох судалгаа, шинжилгээг хийх чадвар бүхий мэргэжлийн мэдлэг, ур чадвар эзэмшсэн олон улсад өрсөлдөхүйц санхүүгийн мэргэжилтэн, судлаачдыг бэлтгэхэд оршино.  Энэхүү зорилго нь:

  • МУИС-ийн эрхэм зорилго “Байгаль, нийгэм, хүмүүнлэгийн болон технологийн салбарт шинэ мэдлэг бүтээж, түгээн дэлгэрүүлдэг, тогтвортой хөгжлийн үзэл баримтлал бүхий үндэсний хөгжлийн үзэл баримтлал бүхий үндэсний их сургууль байж, улс орны хөгжилд далайцтай хувь нэмэр оруулна”
  • МУИС-ийн магистрын хөтөлбөрийн зорилго “Онолын мэдлэг, туршилт судалгааны ур чадвар, арга барил, мэргэжлийн болон нийгмийн чадварыг эзэмшсэн, глобаль ертөнцөд өрсөлдөх чадвар бүхий судлаач, мэргэжилтэн бэлтгэн гаргах явдал юм”
  • Бизнесийн Сургуулийн эрхэм зорилго “Бид даяарших мэдлэг чадвартай судлаач, манлайлагчийг бэлтгэнэ”
  • Санхүүгийн хөтөлбөрийн эрхэм зорилго “Санхүүгийн чиглэлээр олон улсад хүлээн зөвшөөрөгдөх эрдэм шинжилгээ, сургалтын нэгж байж шилдэг мэргэжилтэн бэлтгэнэ” гэсэн зорилгуудтай нийцэж байна.

Түүнчлэн их сургуулийн өмнө тавигдаж буй нийгмийн шаардлага, захиалга, төр засгийн бодлого зэрэгт тулгуурласан МУИС-ийн 2020 он хүртэлх хөгжлийн стратеги төлөвлөгөө (2011-2020), Бизнесийн сургуулийн “Стратеги төлөвлөгөө” (2012-2020), Санхүүгийн тэнхимийн 2012-2017

Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр хүрэх үр дүн: (Төгсөгчийн эзэмшсэн байх ёстой академик, судлагааны болон ерөнхий компетенц, цогц чадамж)

Тус хөтөлбөрийн төгсөгч нь санхүүчийн мэргэжлийн ёсзүйтэй, харилцааны өндөр ур чадвартай, бие даан болон багаар ажиллах чадвартай болохын зэрэгцээ судалгааны асуудал боловсруулах, таамаглал дэвшүүлэх, тоон болон чанарын шинжилгээ судалгаа хийх, дүгнэн боловсруулах, боломжит хувилбаруудыг тодорхойлох, сонгох, аливаа эдийн засаг, санхүүгийн мэдээллийг боловсруулж, асуудлын зүй тогтол, харилцан хамаарлыг загварчлах, харьцуулсан судалгаа хийх, асуудалд шинжлэх ухаанчаар хандаж, бодитой үнэлэлт дүгнэлт өгөх чадвартай болж төгсөнө.

  • Хөдөлмөрийн зах зээл, ажлын байрны эрэлт, хэрэгцээ:

Одоо хэрэгжүүлж байгаа хөтөлбөрт БСШУЯ-ны Боловсролын хүрээлэн, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, аж ахуйн нэгж, арилжааны банк, даатгалын байгууллагуудаар хөндлөнгийн дүгнэлт гаргуулан, ажил олгогчид, төгсөгчид, санхүү, банкны менежер, мэргэжилтнүүд, эрдэмтдийн санал бодлыг тусган, ижил түвшний мэргэжилтэн бэлтгэдэг гадаад, дотоодын тэргүүлэх их дээд сургуулиудын түвшинд өрсөлдөхүйц сургалтын хөтөлбөрийг боловсруулан мөрдөж байна.

Ажил олгогчдоос ирүүлсэн саналыг хүлээн авч сургалтын хөтөлбөрийг сайжруулахад тусгах, хамтарч тодорхой ажлууд зохион байгуулах зэргээр асуудлыг тухай бүрт нь шийдвэрлэж ирсэн.

Сургалтын хөтөлбөрийн агуулга нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцэн сайжирснаар ирсэн нь манай төгсөгчдийн ажил эрхлэлтийн байдалд сайнаар нөлөөлдөг.