Худалдаа

Хөтөлбөрийн зорилго, тодорхойлолт:

Хөтөлбөрийн зорилго нь нь онолын мэдлэг, туршилт судалгааны ур чадвар, арга барил, мэргэжлийн болон нийгмийн чадварыг эзэмшсэн, глобаль ертөнцөд өрсөлдөх чадвар бүхий судлаач, мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Элсэгч/оюутны эрэлт хэрэгцээ – Худалдааны хөтөлбөр нь элсэн орох оюутны хамгийн эрэлттэйхөтөлбөрийн нэг юм.Уг хөтөлбөрийг олон дахин шинэчлэн боловсруулж олон жишигт хүргэсэн, багшлах бүрэлдэхүүний 70 хувь нь докторын зэрэгтэйтул оюутан сонгон  суралцах мадгадлал өндөртэй гэж үзэж болно.

Хүснэгт 1. Төгсөгчдийн эзэмших мэдлэг, ур чадвар

Академик компетенц

Судалгааны компетенц

Ерөнхий компетенц

Тухайн шинжлэх ухааны чиглэлээр сүүлийн үеийн олон улсын болон Монгол эрдэмтдийн дэвшүүлсэн онолын асуудлуудад дүн шинжилгээ хийх, судалгааны хөгжлийн хандлагыг тодорхойлох, Судалгааны асуудал боловсруулах, таамаглал дэвшүүлэх, харьцуулсан судалгаа анализ хийх, зүй тогтол, харилцан хамаарлыг загварчлах, шинэ санаа гаргах, тоон болон чанарын шинжилгээ судалгаа хийх, дүгнэн боловсруулах, боломжит хувилбаруудыг сонгох

Шинжлэн судлах шийдэл гаргах: таамаглал дэвшүүлэн харьцуулсан судалгаа, анализ хийж, загварчилж баримт бичиг боловсруулах

Англи хэлээр мэргэжлийн мэдээлэл ашиглах чадвартай байх

Шинийг эрэлхийлэх, асуудал шийдвэрлэх чадвар

Системтэйгээр төлөвлөх. (мэргэжлийн сэтгэлгээгээр хандах, хоорондоо хамааралдтай зүйлийг бүхлээр нь олж харах, харилцан хамаарлыг ойлгож, ач холбогдлоор нь ангилан, чухал санаан дээр төвлөрч, харилцан хамаарлыг шалгах, харьцуулан сонгох)

Хувь хүний ур чадвар ба дадал. (шинийг санаачлахэрмэлзлэлтэй,уламжлалыг дээдлэн, уян хатан бүтээлч сэтгэлгээтэй байх, хувь хүний мэдлэг, ур чадвар, төлөвшлийг үнэлж ухамсарладаг, бие даан суралцах ба цагийн болон нөөцийн менежментийг хэрэгжүүлдэг байх)

Багаар ажиллах (баг бүрдүүлэх, багийг удирдах, төслийн менежментийг хэрэгжүүлэх, манлайлах ур чадвартай байх)

Харилцааны болон яриа, бичгийн, электрон, мультимедиа, график дүрслэлийн чадвар