Зочлох үйлчилгээ

Хөтөлбөрийн зорилго:

МУИС-ийн эрхэм зорилготой уялдсан суралцагсдад хүртээмжтэй чанартай, хэрэгцээнд нийцсэн аялал жуулчлалын удирдлагын дээд боловсрол эзэмшүүлэх,  мэргэжлийн төвшин, ур чадвар хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг хангахад чиглэсэн боловсролын үйл ажиллагаа.

Суралцагчдын эзэмших мэдлэг нь:

  • Англи хэлний ерөнхий суурь, бизнесийн болон санхүүгийн мэргэжлийн англи хэл
  • Зочид буудал, зоогын газрын бизнесийн эдийн засгийн мэдээлэл боловсруулалт, тооцоололтын арга зүй
  • Зочид буудал, зоогын газрын бизнесийн төлөвлөгөө боловсруулах
  • Зочлох үйлчилгээний бизнесийн эрх зүйн харилцаа
  • Зочлох үйлчилгээний бизнесийн орчинг санхүүгийн талаас нь үнэлж, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн талаар шийдвэр гаргах
  • Гадаад хэл дээрх мэргэжлийн ном хэвлэл ашиглах, гадаадын хөрөнгө оруулагчтай хамтран ажиллах боломж бүрдүүлэх
  • Санхүүгийн систем, арга хэрэгсэл, удирдлага, зохион байгуулалт, хяналт
  • Бизнесийн төсөл бичих, хэрэгжүүлэх, зохион байгуулах, хянах онол, арга зүй
  • Зочид буудал зоогийн газрын үйлчилгээний технологи, процесс, зохион байгуулалт, инженерчлэл

Ур чадвар нь:

  • Харилцааны ур чадвар
  • Шийдвэр гаргах ур чадвар
  • Эдийн засгийн макро, микро түвшинд судалгаа, шинжилгээ хийх
  • Англиар харилцан нэвтрэлцэх, мэргэжлийн холбогдолтой материалыг зохих төвшинд ашиглах
  • Байгууллагын үйл ажиллагаанд эдийн засгийн болон санхүүгийн шинжилгээ хийж, дүгнэлт гаргах
  • Санхүүгийн бүртгэл, тооцооллыг бие даан хийж, аж ахуйн санхүүгийн тайланг зохиож, холбогдох дээд байгууллагуудад тушаах
  • Байгууллагад санхүүгийн төлөвлөлт хийж, хяналт тавих
  • Бизнесийн байгууллагын төсөв, төлөвлөгөө зохиох, биелэлтэнд хяналт тавих, удирдан чиглүүлэх
  • Үйлдвэрлэл, үйлчилгээний зардал, өртгийн ангилал хийж, үнийн тооцоолол зохиох
  • Санхүүгийн нөөцийг хэрэгцээтэй уялдуулж оновчтой байршуулах, түүнийг тодорхой чиглэлийн үйл ажиллагаанд үр ашигтайгаар дайчлах