Аялал жуулчлалын менежмент

Хөтөлбөрийн зорилго:

МУИС-ийн эрхэм зорилготой уялдсан суралцагсдад хүртээмжтэй чанартай, хэрэгцээнд нийцсэн аялал жуулчлалын удирдлагын дээд боловсрол эзэмшүүлэх,  мэргэжлийн төвшин, ур чадвар, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт хэрэгцээг хангахад чиглэсэн боловсролын үйл ажиллагаа явуулахад оршино.

Суралцагчдын эзэмших мэдлэг:

  • Бизнесийн удирдлага, зочлох үйлчилгээний менежмент, маркетинг, ёс зүйн цогц мэдлэг эзэмшсэн.
  • Мэргэжлийн шийдвэр гаргахад шаардлагатай нийгэм, хүмүүнлэгийн болон мэргэжлийн эрх зүйн холбогдох хичээлүүдийг эзэмшсэн.
  • Аялал жуулчлалын бизнесийн төлөвлөлт, маркетингийн удирдлага, зохион байгуулалтын нэгж, хэсэг, тэдгээрийн гүйцэтгэх үүрэг, ажлын уялдаа, хүний нөөцийн сонголт, сургалт, бүх түвшний менежерүүдийн үүрэг, манлайлал, мэдээлэл хүлээн авах, боловсруулах, дүн шинжилгээ хийх, удирдлагын үр ашигтай шийдвэр гаргахад зайлшгүй шаардлагатай мэдлэг эзэмшсэн байна.
  • Үйлчилгээний болон харилцааны гадаад хэлний мэдлэг эзэмшсэн.

Суралцагчдын эзэмших ур чадвар:

  • Бизнесийн хөгжлийн зүй тогтолд шинжлэх ухааны үндэслэлтэй онолын дүгнэлт өгч, түүний хөгжлийн чиг хандлагыг баримжаалах;
  • Үйлдвэрлэл, үйлчилгээний удирдлага, зохион байгуулалт, технологийг байнга боловсронгуй болгох арга замыг тодорхойлохтой холбогдсон бодлого, шийдвэр боловсруулах;
  • Аялал жуулчлалынүйл ажиллагааг холбогдох бусад салбар, байгууллага, нэгжийн ажилтай уялдуулан зохицуулах;
  • Үйлчилгээний соёл, бизнесийн ёс зүй, харилцаны өндөр чадварэзэмшсэн, энэ чиглэлээр өөрсдөө үлгэрлэж, бусдад зааж сургах чадвартай байх.