Сургалтын алба

Бизнесийн сургуулийн сургалтын алба

Сургалтын алба (СА) нь оюутан таныг МУИС-ийн Бизнесийн Сургуулийн оюутан болох хүсэлт гаргахаас эхлэн, төгсөх хүртэл үйлчлэхээс гадна төгссөний дараа ч мөн холбоотой ажилладаг “Оюутан төвтэй” нэгж юм. Бид Бизнесийн сургуулийн суралцагч таныг дээд боловсролын зэрэгтэй иргэн болон төлөвшихөд тань хамгийн ойр ажиллаж МУИС-ийн мянга орчим багш нараар хичээл заалгах сонголтыг хийх боломжоор хангах баг  бүрэлдэхүүн юм.

Б.Даваасүрэн – Сургалтын албаны дарга
Б.Цэцэгжаргал – Элсэлт, төгсөлт, шилжилт хариуцсан мэргэжилтэн
Чиг үүрэг
  • Бүрэлдэхүүн сургуулийн элсэлт, төгсөлт, оюутныг шилжүүлэн суралцуулах үйл ажиллагааг зохих хууль тогтоомж, дүрэм журам, тушаал, шийдвэрийн дагуу гүйцэтгэх, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх
  • Бүрэлдэхүүн сургуулийн элсэлтийн үйл ажиллагааг СНА-ны удирдлага дор гүйцэтгэх
  • Бүрэлдэхүүн сургуулийн төгсөлтийн үйл ажиллагааг СНА-ны удирдлага дор гүйцэтгэх
  • Бакалавр, магистр, докторын хөтөлбөрт шилжин суралцах оюутны хүсэлтийг бүртгэх, мэдээллийг хянах, шийдвэрлүүлэх
Б.Бадамцэцэг, Б.Оюундарь – Бакалавр, магистр, докторын хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн
Чиг үүрэг
  • Сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр, стандарттай холбоотой эрх зүйн бичиг баримтыг эмхэтгэх, баталгаажсан мэдээллийг сургалтын мэдээллийн системд оруулах, мэдээллийг хянах
  • Хөтөлбөр магадлан итгэмжлэлтэй холбоотой баримт бичиг бүрдүүлэх, сургалтын чанарын баталгаажуулалтыг хангах талаар холбогдох нэгж, албатай хамтран ажиллах
  • Хөтөлбөрийн дэд хороодыг шаардлагатай мэдээллээр хангах, сургалттай холбоотой статистик мэдээллийн сан бүрдүүлэх
  • Сургалтын төлөвлөгөө, хичээлийн хөтөлбөр, багшийн цагийн ачаалал, гүйцэтгэлтэй холбоотой судалгаа гаргах, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх
Ч.Дуламжав – Оюутны бүртгэл хариуцсан мэргэжилтэн
Чиг үүрэг
  • Оюутны бүртгэлийн үйл ажиллагааг зохих хууль тогтоомж, дүрэм журам, тушаал, шийдвэрийн дагуу зохион байгуулах, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх
  • Оюутны суралцах үйл ажиллагаатай холбоотой тушаал, шийдвэрийг боловсруулж, баталгаажуулах, сургалтын мэдээллийн системд оюутны мэдээллийг хөтлөх, хянах
  • Бүрэлдэхүүн сургуулийн оюутны хөтөлбөр сонголтыг СНА-ны удирдлага дор зохион байгуулах
  • Оюутны мэдлэг, чадвар, дадлыг үнэлэх үйл ажиллагаанд хяналт тавих
  • Оюутныг солилцооны хөтөлбөр, тэтгэлэгт хамруулах
  • Оюутны суралцах үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө мэдээллийг бэлтгэх, зөвлөгөө мэдээллийн ажилтанд зориулсан семинар зохион байгуулах
Ц.Бямбасүрэн, Н.Бурмаа – Оюутанд үйлчлэх мэргэжилтэн
Чиг үүрэг
  • Оюутанд үйлчлэх үйл ажиллагааг зохих хууль тогтоомж, дүрэм журам, тушаал шийдвэрийн дагуу зохион байгуулах, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх
  • Оюутны суралцах үйл ажиллагаатай холбоотой зөвлөгөө, мэдээлэл өгөх, оюутанп шаардлагатай мэдээллийг цаг тухайд нь хүргэх
  • Оюутныг нийгэм, соёл, хүмүүжил, хөдөлмөр эрхлэлтийн төрөл бүрийн дэмжих үйлчилгээнд хамруулах
  • Оюутны суралцах хугацааны үнэмлэх, албан тодорхойлолтыг бэлтгэж өгөх, оюутны санал, хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлүүлж, хариу өгөх
  • Хичээлийн жилийн тэмдэглэлт үйл ажиллагаануудыг зохион байгуулах
  • Оюутны байгууллагуудтай хамтарч ажиллах
З.Саранцэцэг,Ц. Нарангэрэл – Сургалтын технологи хариуцсан мэргэжилтэн
Чиг үүрэг
  • Оюутны хичээлд бүртгүүлэх үйл ажиллагааг зохих хууль тогтоомж, дүрэм журам, тушаал, шийдвэрийн дагуу зохион байгуулж, удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх
  • Багшийн сургалтын ажлын ачаалал, төлөвлөлт, гүйцэтгэлийг хянах, мэдээллийг нэгтгэх, багшийг хөгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах
  • Багшийн заах арга, ёс зүй, харилцаа, зааж буй хичээл, сургалтын орчны талаар оюутнаас санал асуулга авах үйл ажиллагааг зохион байгуулах, хяналт тавих
  • Сургалтын анги, танхимын ашиглалтын асуудлыг хариуцах
Б.Амгаланбүрнээ – Сургалтын албаны туслах ажилтан
Ц.Булган, Д.Онцгэрэл – Сургалтын албаны сургалтын инженер
Э.Энхсайхан – Сургалтын албаны мэдээллийн технологич
Ж.Болдбаатар – Сургалтын албаны сүлжээний инженер
Д.Жаргалмаа – Сургалтын албаны NCC хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн

Сургалтын үйл ажиллагаатай холбоотой болон бусад дүрэм журмыг ЭНДЭЭС уншина уу.