Мэндчилгээ

zahiralТа бүхнийг МУИС-ийн Бизнесийн сургуульд тавтай морилохыг хүсье. Бизнесийн сургууль (хуучнаар Эдийн засгийн сургууль) нь МУИС-ийн ууган сургуулиудын нэг бөгөөд Монгол Улсад бизнесийн шилдгүүдийг төрөн гаргахад үнэтэй хувь нэмэр оруулдаг сургууль билээ.

Бид өнөөгийн глобалчлагдсан нийгэм, дэлхийн хөгжлийн чиг хандлагад нийцсэн, хөрвөх чадвартай, бизнесийн санаа, санаачлагыг гартаа авсан, шилдэг өрсөлдөгч, манлайлагч, удирдагчдыг бэлтгэн гаргах зорилготойгоор ажиллаж байна.

Бизнесийн сургууль нь сургалтын хөтөлбөрийн чанар чансаагаа тасралтгүй сайжруулах, бизнес, эдийн засгийн томоохон хэмжээний төсөл хөтөлбөр, судалгааны ажлыг чанарын өндөр түвшинд гүйцэтгэхийн тулд ихээхэн хүчин чармайлт гарган ажилладаг.  Манай сургууль 2013 онд сургалтын хөтөлбөрүүдээ олон улсын түвшинд буюу АНУ-ын Бизнесийн сургууль, хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн зөвлөлөөр магадлан итгэмжлүүлснээр Монгол Улсын төрийн өмчийн их дээд сургуулиудаас анхдагч нь болсон юм. Энэ бол чанарыг эрхэмлэгч сургалтын хөтөлбөр, багш судлаачид, ажилтнууд, суралцагч, төгсөгчтэй гэдгийг нотлох томоохон баталгаа юм.

Бизнесийн сургуулийн хамт олон бид үе үеийн суралцагчид, төгсөгчид, ажил олгогчид, хамтрагчид та бүхнийг Монгол Улсад бизнесийн буюу антрёпренершип сэтгэлгээг хөгжүүлэх, бизнесийн шилдэг удирдагчдыг төрөн гаргах сургалт, судалгааны их үйлсэд нэгдэхийг уриалж байна.

Мөн амьдралын гараагаа эхлэх гэж буй үе үеийн залуус та бүхэнд манай сургуулийн үүд хаалга үргэлж нээлттэй байх бөгөөд бид та нарыг Монгол Улсын шилдгийн шилдэг бизнес удирдагч, манлайлагч болгоход тантай хамтран ажиллах болно.

Захирал,

Проф.Ц.Болормаа