Боловсролын зээлийн сан

Оюутны хөгжлийн ЗЭЭЛД ХАМРАГДАХЫН ТУЛД ЯМАР БИЧИГ БАРИМТУУД БҮРДҮҮЛЭХ ВЭ?

ЗЭЭЛИЙН ТӨРӨЛ

  1. Хүү бууруулах зээл /цалин, тэтгэвэрийн зээлийн дуусах хугацаа /
  2. Богино хугацаатай зээл /1 жил /
  3. Урт хугацаатай зээл /10 жил /

ЗЭЭЛД ХАМРАГДАХ ОЮУТАН ДАРААХ ЕРӨНХИЙ ШААРДЛАГЫГ ХАНГАСАН БАЙНА

  • Магадлан итгэмжлэгдсэн сургуульд зохих журмын дагуу элссэн батламжтай байх;
  • Боловсролын нэгдсэн мэдээллийн санд бүртгэлтэй байх;
  • Зээлийн үндсэн зээлдэгч нь оюутан, хамтран зээлдэгч нь оюутны гэр бүлийн гишүүн байх;

ХҮҮ БУУРУУЛАХ БОЛОН БОГИНО ХУГАЦААТАЙ ЗЭЭЛД ХАМРАГДАХ ОЮУТАН ДАРААХ НЭМЭЛТ ШААРДЛАГЫГ ХАНГАСАН БАЙНА

  • Шинээр элсэн орсон оюутны хувьд тухайн сургуулийн хөтөлбөрт элсэх журамд заасан хичээлийн элсэлтийн ерөнхий шалгалтын оноо нь 400 буюу түүнээс дээш, бусад оюутны хувьд сурлагын голч дүн нь 2.0 болон түүнээс дээш байх;
  • Сургуулийн сургалтын төлбөр төлсөн баримтын хуулбар /эх хувиар/;

УРТ ХУГАЦААТАЙ ЗЭЭЛД ХАМРАГДАХ ОЮУТАН ДАРААХ НЭМЭЛТ ШААРДЛАГЫГ ХАНГАСАН БАЙНА

  • Их, дээд сургууль төгссөнөөс хойш 4-6 жил хүртэл хугацаанд эргэн төлөх.
  • Зээлийн эргэн төлөлт нь оюутны ирээдүйн орлогод суурилах.
  • Зээлийн хүүгийн төлбөрийг зээл авсан хугацаанаас хойш cap бүр, үндсэн төлбөрийг сургууль төгссөнөөс хойш 1 жилийн дараагаас эхлэн 3-5 жилийн хугацаанд төлөх.
  • Зээлийн давтамж нь үндсэн сургалтын 4-6 жилийн хугацаанд жилд 2 хүртэлх удаа байж болно.
  • Шинээр элсэгчдийн хувьд тухайн сургуулийн хөтөлбөрт элсэх журамд заасан хичээлийн элсэлтийн ерөнхий шалгалтын оноо 650 буюу түүнээс дээш, тэргүүлэх ач холбогдолтой мэргэжлийн чиглэлээр суралцаж байгаа оюутны хувьд сурлагын голч дүн нь 2.3, бусад оюутны хувьд сурлагын голч дүн нь 3.0 болон түүнээс дээш байх.

ЗЭЭЛД ХАМРАГДАХ ОЮУТНУУД ДАРААХ БИЧИГ БАРИМТЫГ БҮРДҮҮЛНЭ

  • Зээл хүссэн өргөдөл
  • Иргэний болон оюутны үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Оюутны тодорхойлолт (МУИС-ийн ТҮЦ машин эсвэл 4-р байр 203 тоот)
  • Сургуулийн сургалтын төлбөрийн нэхэмжлэл/эх хувиар/ (МУИС-ийн 4-р байр 219 тоот)
  • Хамтран зээлдэгч гэр бүлийн гишүүний иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар
  • Сургуульд зохих журмын дагуу элссэнийг гэрчлэх батламжийн нотариатаар баталгаажуулсан хуубар

 

 

БШУЯ-ны Сургалтын төрийн сангийн зээл, буцалтгүй тусламжинд (Оюутны хөгжлийн зээл, буцалтгүй тусламж, үндэсний тэтгэлэгт) хамрагдах  хүсэлтэй холбогдох мэдээлэл авахыг хүсвэл сургалтын албаны мэргэжилтэн Ч.Дуламжавт хандана уу. Тогтоол, журамтай энд дарж танилцана уу.

(МУИС-ийн 4-р байр 203 тоот, утас 77307730-4103)