Санхүү, банк

Хөтөлбөрийн зорилго: “Орчин үеийн санхүүгийн менежментийн шинжлэх ухааны онол, арга зүйг судалж, практикт хэрэгжүүлэх, санхүүгийн удирдлагын оновчтой шийдвэр гаргах мэдлэг, чадвар эзэмшүүлэхэд оршино” 

Хөтөлбөрөөр суралцсаны давуу тал:

  • Бүх төрлийн аж ахуйн нэгж, байгууллагууд болон төсөвт байгууллагуудын санхүүгийн албанд ажиллах боломжтой
  • Санхүүгийн бодлого боловсруулж, төлөвлөгөө зохиох, орчин үеийн санхүүгийн удирдлагын арга хэрэгслийг ашиглан санхүүгийн нөөцийг бүрдүүлэх, орлогын хуваарилалтыг боловсронгуй болгох зэрэг мэдлэгийг эзэмших;
  • Санхүүгийн удирдлагыг хэрэгжүүлэх, төсөв төлөвлөгөө зохиох, тайлан тэнцэл, санхүүгийн үзүүлэлтүүдэд анализ хийж санхүүжилтийн, хөрөнгө оруулалтын, ажлын капиталын шийдвэрүүд гаргах
  • Хөрөнгө оруулалтын төсөл боловсруулах, үнэлэх
  • Хөрөнгийн үнэлгээ хийх
  • Эрсдэлийг удирдах
  • Санхүүгийн арга хэрэгслүүдийн оновчтой хослолыг тооцоолж санхүүгийн шийдвэр гаргах
  • Санхүүгийн зах зээл дээр байгууллагаа төлөөлөн ажиллах
  • Санхүүгийн хяналт, шалгалт хийх

 

Төгсөөд ажиллах боломжтой байгууллагууд:

Төгсөөд ажиллах салбар Ажлын байр
1 Бүх төрлийн аж ахуйн нэгж, байгууллага Санхүүгийн менежер, Санхүүч
2  Бүх яамд, агентлаг, төсөвт байгуулагуудын   санхүү, хөрөнгө оруулалтын албанд Санхүүгийн мэргэжилтэн
3 Санхүүгийн Зохицуулах Хороо, Хөрөнгийн бирж, брокер дилерийн компани зэрэг санхүүгийн зах зээлийн байгууллагууд Мэргэжилтэн, брокер, дилер, шинжээч, хөрөнгө оруулалтын зөвлөх
4 Эрдэм шинжилгээ, сургалт, судалгааны байгууллагад Судлаач, мэргэжилтэн