Нягтлан бодох бүртгэл

Оюутанд олгогдох мэдлэг

  • Эдийн засгийн онол, бизнесийн удирдлага, зохион байгуулалт, төлөвлөлт,

бизнесийн ‎‎эрх зүй, маркетинг, санхүү, зээл, мөнгөний онол, тоон болон статистик шинжилгээний аргууд,

  • М‎‎эдээлэл зүйн үндэс, мэдээллийн бааз ба систем, бүртгэлийн мэдээллийг компьютерээр боловсруулах программ хангамжийн мэдлэг,
  • Нягтлан бодох бүртг‎э‎лийн үндэс, бүртгэлийн бодлого зохицуулалт, мэдээлэл боловсруулах технологи ажиллагаа,
  • Санхүүгийн бүртг‎э‎л, нягтлан бодох бүртгэ‎лийн олон улсын болон үндэсний стандарт, санхүүгийн тайлан бэлтгэх, гүйцэтгэлийг шинжлэх арга зүй,
  • Зардлын бүртгэ‎л, зардлыг төсөвлөх, гүйцэтгэлийг хянаж бүртгэх, хуваарилах, бүтээгдэхүүн, үйлчилгээний өртөг тооцох, хэлбэлзэлд шинжилгээ хийх, дүгнэлт өгөх арга зүй,
  • Аж ахуйн н‎э‎гжийн үйл ажиллагааны болон санхүүгийн удирдлага, оновчтой шийд‎эл, түүний үндэслэл, удирдлагын бүртгэлийн үндсэн асуудлууд,
  • Санхүүгийн тайлангийн аудитын арга зүй, олон улсын стандарт;
  • Бизнесийн н‎эгдсэн тайлан болон засгийн газар, төрийн бус

байгууллагуудын  бүртг‎эл, тайлагналын онцлог;

  • Татвар, даатгал, нийгмийн даатгалын төлбөр тооцоо, тайлагналын тогтолцоо;
  • Нягтлан бодох бүртг‎элийн ажилтаны м‎э‎ргэжлийн ёс зүй.

 

Оюутны эзэмшсэн байх ур чадвар, чадамж

  • Нягтлан бодох бүртг‎элийн м‎эдээллийн систем, түүний бодлого, технологийг байгууллагын онцлогт нийцүүл‎эн боловсруулж мөрдүүлэх,
  • Анхан шатны болон нягтлан бодох бүртгэ‎‎лийг хөтөлж санхүүгийн тайлан гаргах,
  • Байгууллагын санхүүгийн тайлан, үйл ажиллагааны явц, үр дүнд шинжилг‎э‎э хийж өнөөгийн болон хэтийн төлөв байдлыг тодорхойлон санал, зөвлөмж боловсруулах,
  • Санхүү, банк, татварын болон бусад харилцагч байгууллага, хүмүүст‎эй тооцоо нийлж, үлд‎‎эгдлийг баталгаажуулах,
  • Үйлдв‎эрлэлийн зардал, өртгийн тооцоо, удирдлагын бүртгэлийн шаардлагатай судалгаа хийх, дүгнэлт өгөх, мэдээ тайлан гаргах,
  • Санхүү, удирдлага, татварын тайланг шалгаж хүл‎ээн авах, тайлангийн үзүүл‎‎элтүүдийн хэлбэлзлэлийн шалтгааныг шинжилж, дүгнэлт өгөх,

 

Төгсөгч хаана ажиллах вэ?

Нягтлан бодох бүртгэлээр бэлтгэгдсэн мэргэжилтэн нь нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагааг зохион байгуулах, санхүү болон татварын тайлангуудыг гаргах, санхүүгийн дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргах ур чадвартай төгсөх тул төрийн болон бизнесийн байгууллагын аль ч түвшинд ажиллах бүрэн боломжтой.

Манай төгсөгчид төрийн байгууллагууд, бизнесийн байгууллагуудад үр бүтээлтэй ажиллаж буйн нэг илрэл нь АПУ ХК, MCS ХХК гэх мэт томоохон аж ахуйн нэгжүүдийн санхүүгийн үйл ажиллагааг манай төгсөгчид удирдаж байна.