Маркетинг

Хөтөлбөрийн эрхэм зорилго: Маркетингийн салбартаа даяарших мэдлэг чадвартай судлаач, манлайлагчийг бэлтгэнэ.

Маркетингийн хөтөлбөрийн тэргүүлэх зорилго:

  • Шинэлэг, шилдэг судалгааг хөгжүүлэх
  • Судалгаанд суурилсан сургалт явуулах
  • Шудрага, ил тод удирдлагыг хэрэгжүүлэх
  • Тохилог, тав тухтай орчинг бүрдүүлэх

Эзэмших мэдлэг чадвар:

  • Маркетингийн үйл ажиллагааг оновчтой удирдах, гүйцэтгэх, хянах үйл явцад суралцах
  • Нөхцөл байдлын судалгаанд үндэслэн бизнесийн байгууллагын маркетингийн төлөвлөгөө боловсруулах, стратегийг тодорхойлж чаддаг болох
  • Маркетингийн гадаад, дотоод орчны хүчин зүйлс, тэдгээрийн өөрчлөлт, нөлөөллийг тодорхойлж үнэлэлт өгөх
  • Хэрэглэгчийн ба байгууллагын зах зээлийг хэсэгчилэх, зорилтот зах зээлийг сонгох, түүнд нийцсэн маркетингийн стратеги, хоногшуулалтын зарчмыг хэрэглэх
  • Маркетингийн иж бүрдлийг төлөвлөх, зохион байгуулах, хэрэгжүүлэх
  • Зах зээлийн эрэлт, борлуулалтыг урьдчилан таамаглах, аргуудыг хэрэглэх
  • Маркетингийн суваг, борлуулалтыг оновчтой төлөвлөж, зохион байгуулах
  • Маркетингийн судалгааны арга, арга зүйг судлах, эзэмших сурацаж, бие даан судалгаа хийх чадвар эзэмших
  • Хэрэглэгчийн судалгаа хийх, хандлага сонирхолыг үнэлэх арга зүйг эзэмших
  • Өгөгдлийг цуглуулах, тоон ба чанарын шинжилгээ хийх, математик, статистик, эконометриксийн аргуудыг мэдэх, хэрэглэх, үр дүнг тооцох
  • Барааны тэмдгийг бүртгүүлэх, эрх зүйн хүрээнд тайлбарлах, мэдлэг эзэмших
  • Брэндийн үндсэн элементүүдийг ойлгох, брэндийг хоногшуулах стратегийг хэрэглэх
  • Байгууллагын вэб сайтын агуулга, бүтцийг боловсруулах, үнэлэлт дүгнэлт өгөх
  • Бизнесийн харилцааны чадвартай болох

Тэд төгсөөд хаана ажиллах вэ?

  • Төр засгийн байгууллага
  • Бизнесийн байгууллага
  • ТББ
  • Олон улсын байгууллага
  • Глобал ертөнц

Төгсөгчдийн ажил эрхлэлт: Маркетингийн чиглэлээр төгсөгч нь эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу хувийн өмчийн бүх хэвшлийн аж ахуйн нэгж, төрийн захиргааны болон  төсвийн байгууллагууд, ашгийн бус байгууллагуудад мэргэжлийн дагуу ажиллах боломжтой.Одоогоор манай мэргэжлээр төгсөгчид дараах ажил үүргийг хариуцан нэр төртэй ажиллаж байна. Маркетингийн ерөнхий менежер, маркетингийн хэлтсийн дарга,харилцагчийн маркетингийн албаны дарга, менежер, /банкинд/ Үнийн менежер, борлуулалтын менежер, Олон нийтийн харилцааны менежер, Зар сурталчилгааны менежер, Маркетингийн судалгааны менежер, Их дээд сургуульд маркетингийн багш, судлаач, Төрийн байгууллагуудын эдийн засгийн чиглэлийн хэлтэс, тасгуудад мэргэжилтэн, хариуцлагатай ажлууд гм