Менежмент

Менежментийн хөтөлбөрийн зорилго:

МАНЛАЙЛАГЧИЙГ БЭЛТГЭНЭ, МЕНЕЖМЕНТИЙН СУУРЬ СУДАЛГААНД ТЭРГҮҮЛЭГЧ БАЙНА.

Менежментийн бакалаврын хөтөлбөрөөр олгогдох ерөнхий мэдлэг, ур чадвар:

  • Микро, макро түвшний эдийн засгийн онолын асуудлыг судлан эзэмших
  • Аж ахуйн нэгж байгууллагад төлөвлөх, шийдвэр гаргах үр ашигтай системийг бүрдүүлэх
  • Стратеги болон төлөвлөгөөний хэрэгжүүлэлтийн механизмуудыг бүрдүүлэх, хэрэгжүүлэлтийг удирдан зохион байгуулах онол, арга зүйн мэдлэг эзэмших
  • Тоон шинжилгээний болон эконометрик, статистикийн аргуудыг эзэмших, хэрэглэх
  • Байгууллагын орчны шинжилгээ хийх, шийдвэр гаргах, төлөвлөгөө боловсруулах арга, загваруудыг хэрэглэх
  • Зорилго, төлөвлөгөөний хэрэгжүүлэлтийн механизмуудын онцлог, ач холбогдол, уялдаа холбоог тайлбарлах чадвартай байна.

Төгсөөд хаана ажиллах вэ?

“Бизнесийн удирдлага”-ын бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн нь төрийн болон бизнесийн байгууллагын аль ч түвшинд удирдлага, төлөвлөлт, зохион байгуулалт, хяналт чиглэлээр ажиллах мэдлэг чадвар эзэмшсэн стратегич менежер, мөн эрдэм шинжилгээний болон сургалтын байгууллагад сургалт судалгааны чиглэлээр ажиллах боломжтой.

“Бизнесийн менежмент” мэргэжлээр 2010-2013 онд төгссөн төгсөгчдийн ажил эрхлэлтийн байдалд хийсэн судалгаагаар 57% нь хувийн хэвшлийн байгууллагад, 14% төрийн байгууллага, 7% нь үргэлжлүүлэн суралцсан байна.