Бизнесийн сургуулийн захирал, профессор Ч.Энхбаяр

Түүхэн хөгжлийн 70 гаруй жилийг туулж 2013 оноос “Бизнесийн сургууль” (хуучнаар Эдийн засгийн сургууль) болон үйл ажиллагаагаа явуулж буй манай сургуулийн цахим хуудсанд морилж буй эрхэм таныг мэндчилэн угтъя. Ч.Энхбаяр

Өнөөдөр бид дэлхийн аж үйлдвэрийн  дөрөвдүгээр, технологийн зургаадугаар хувьсгалын эрин үед ажиллаж, амьдарч байгаа билээ. Эрдэмтэн багш нар маань судалгаа шинжилгээ, бүтээл туурвил хийх, сурган хүмүүжүүлэх, соён гэгээрүүлэх их үйлсдээ шамдаж; оюутан суралцагчид маань эрдмийн их  уурхайгаас оюуны баялаг хуримтлуулахаар хичээн суралцаж байна.

Бид эрдэмд суралцаж, мэдлэг хуримтлуулан, түүнийгээ хөдөлмөрийн зах зээлд хэрэглээ болгох чадвартай, мэргэжилдээ сонирхолтой, судалгааны арга барил эзэмшсэн бүтээлч мэргэжилтэн бэлтгэн гаргах зорилт тавин ажилладаг.

Энэхүү зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө эрдэмтэн багш, ажилтнууд болон бакалавр, магистр, докторын түвшний нийт суралцагч та бүхэн санаачил, сэтгэ, бүтээ, туурви. Бид та бүгдийн санаачлагыг дэмжин, ажил амьдралд нэвтрүүлэх өргөн боломжийг нээхийн төлөө ажиллах болно.

Монгол улсынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулах бизнесийн шилдэг удирдагчдыг төрүүлэх үйлсэд хамтран зүтгэцгээе.

Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай!

Close Menu