Сургалтын давуу талууд

 

  • Санхүү, банк, даатгал, нягтлан бодох бүртгэл, менежмент, маркетинг, худалдаа, аялал жуулчлал, зочлох үйлчилгээ зэрэг бизнесийн удирдлагын хөтөлбөрүүдээс сонгон суралцах боломжтой.
  • Олон улсын магадлан итгэмжлэлийн ACBSP байгууллагын өндөр үнэлгээгээр магадлан итгэмжилсэн хөтөлбөрүүдтэй.
  • Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн дипломтой төгсөх боломжтой.
  • Сургалтандаа Их Британийн их сургуульд хэрэгжүүлдэг чанарын стандартыг мөрдөж, орчин үеийн сургалтын арга, технологийг нэвтрүүлсэн.
  • Мэргэжлийн хичээлүүдийг явуулах анги танхим, лабораториуд, орчин үеийн сургалтын техник хэрэгслэлүүдээр бүрэн хангагдсан.
  • Монгол улсдаа нэр хүндтэй мэргэжилтнүүдийг бэлтгэж ирсэн, олон арван жилийн баялаг туршлагатай.
  • Нийт багш нарын 50% нь эрдмийн зэрэг цолтой.
  • Багшлах бүрэлдэхүүн нь судалгаа, шинжилгээний болон заах арга зүйн өндөр ур чадварыг эзэмшсэн.
  • Гадаадын нэр хүндтэй хэд хэдэн их дээд сургуультай хамтран ажиллаж, хамтарсан хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг.
  • Санхүүч, Банкир, Залуу менежер, New Time-21, Альфа, Нэгүл зэрэг оюутны мэргэжлийн клубуудэд хамрагдаж, өөрийгөө хөгжүүлэх боломжтой.
  • Бизнесийн томоохон компаниуд болон ТББ-уудаас зарлагдсан төрөл бүрийн тэтгэлэг, санхүүжилтэд хамрагдах өргөн боломжтой.
  • Улсын ба бүсийн чанартай олимпиадад тогтмол оролцож, өндөр амжилтуудыг үзүүлдэг.
  • Ажил олгогчдын зүгээс манай төгсөгчдийг хамгийн түрүүнд ажлын байрт санал болгодог.