Монгол Улсын Их Сургуулийн Эдийн Засгийн Сургууль нь 2009 оноос Англи улсын Эн Си Си Боловсролын Төвтэй хамтран Их Британи,  Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын их, дээд сургуулиудын бакалавр,  магистрын зэрэг олгох бэлтгэл,  дипломын, ахисан түвшний дипломын сургалтуудыг зохион байгуулж байна.

Эн Си Си Боловсролын Төв нь Английн Манчестер хотод байрладаг бөгөөд Их Британийн Боловсролын Түншлэл Зөвлөлийн жинхэнэ гишүүн, British Counsel байгууллагын гишүүн, Английн Боловсролын Зэрэг Олгох Хөтөлбөрийн Албаар хүлээн зөвшөөрөгдөж, чанарын баталгаа авсан, боловсрол зуучлалын тэргүүлэгч байгууллагуудын нэг юм.

Эн Си Си Боловсролын Төв нь Бизнесийн удирдлагын мэргэшил олгоход чиглэгдсэн, Их Британийн их дээд сургуулиудын сургалтын хөтөлбөрүүдтэй нийцтэй, залгамж холбоо бүхий сургалтын үйл ажиллагаа явуулдаг бөгөөд өөрийн 4 салбар болон дэлхийн 45 орны 200 орчим түншлэгч байгууллагуудаараа дамжуулан мэргэжлийн арга зүйчид боловсруулсан, шалгалт, чанарын нарийн хяналттай сургалт явуулдаг тогтолцоотой.

Сургалтыг зохион байгуулах хэлбэр:

Бизнесийн сургуулийн Эн Си Си боловсрол хөтөлбөрт элссэн суралцагчид МУИС-ийн магистр болон докторын зэрэгтэй багш нар Эн Си Си боловсрол байгууллагаас ирүүлсэн агуулгын дагуу бүх хичээлийг 100 хувь Англи хэлээр заадаг.

Close Menu