Тэтгэлэг

МУИС-ИЙН ОЮУТАНД ОЛГОГДДОГ ТЭТГЭЛЭГИЙН ТАНИЛЦУУЛГА

Элсэгчдийг дэмжих тэтгэлэг: 

  • Улсын олимпиадад оролцож байр эзэлсэн оюутнуудад зориулсан тэтгэлэг
  • Байгалийн ухаан, инженер технологийн чиглэлээр өндөр оноотой элсэгчдийг дэмжиж сургалтын төлбөрөөс бүрмөсөн буюу тодорхой хувиар чөлөөлөх тэтгэлэг

Амжилттай суралцагчдыг дэмжих тэтгэлэг:

  • МУИС-ийн нэрэмжит тэтгэлэгүүд
  • Оюутны солилцооны хөтөлбөрүүд
  • Засгийн газар, Төрийн сангийн зээлээр гадаадад суралцах боломжууд
  • Үндэсний болон урамшууллын тэтгэлэг

ТЭТГЭЛЭГТ ХЭН ХАМРАГДАХ ВЭ ? Тэтгэлэгийн зорилго:

Монгол улсын их сургуульд олимпиадаар буюу өндөр оноогоор элсэгчид, МУИС-д суралцаж буй оюунлаг, авъяаслаг, тэргүүний оюутнууд, түүнчлэн амжилттай суралцаж байгаа хэдий ч амьдарлын боломж муутай  суралцагчдад санхүүгийн дэмжлэг үзүүлэх, сурах үйлсийг дэмжих зорилготой гадаад дотоодын хувь хүн, байгууллагын 10 гаруй тэтгэлэгт хамрагдах боломжтой.

ТЭТГЭЛЭГТ ТАВИГДАХ ШААРДЛАГА ЮУ ВЭ ?

Тэтгэлэгийн зорилго, хамрах хүрээнээс шалтгаалан тэтгэлэгт тавигдах шаардлага өөр өөр байх боловч нийтлэг хэд хэдэн шаардлага байна. Үүнд:

  1. МУИС-д олимпиадад байр эзэлсэн элсэгч  буюу байгалийн ухаан,  инженерийн чиглэлээр өндөр оноотой элсэгч байх
  2. МУИС-д амжилттай суралцаж буй бакалавр, магистр, докторын түвшний өдрийн ангийн оюутан
  3. Сурлагын үнэлгээний голч дүн /GPA/- 3.0 дээш голчтой байх
  4. Оюутан нь давхар тэтгэлэгт хамрагдаагүй байх
  5. Оюутан нь МУИС-ийн нэрийн өмнөөс олон улс, улс, бүс нутаг, их дээд сургуулиудын дунд зохиогдож байгаа эрдэм шинэжилгээний хурал, олимпиад, спорт, урлагийн уралдаан тэмцээн, наадмуудад амжилттай оролцож эхний 3 байранд шалгарсан бол, мөн сайн дурын мэргэжлийн клубүүдийн  үйл ажиллагаанд идэвхитэй оролцон, нийгэмд үнэлэгдэхүйц  байдлыг үнэлэн тэтгэлэг олгоно

БҮРТГЭЛ, ШАЛГАРУУЛАЛТЫГ ХЭРХЭН ЗОХИОН БАЙГУУЛДАГ ВЭ?  

Тэтгэлэгийн зарыг МУИС-ийн www.num.edu.mn,, www.student.num.edu.mn вебсайт дээр нээлттэй зарлах бөгөөд оюутнууд тухайн тэтгэлэгийн шаардлагад нийцэж байвал сонгон шалгаруулалтад оролцох нь  мөн нээлттэй байдаг.

Оюутны алба нь Оюутанд санхүүгийн дэмжлэг үзүүлэх чиг үүргийн хүрээнд зарлагдсан тэтгэлэгийн шаардлагын дагуу суралцагчийн хүсэлт, холбогдох материалыг хүлээн авч, хянан баталгаажуулж холбогдох газарт хүргүүлнэ.

Тэтгэлэгийн сонгон шалгаруулалтыг тэтгэлэг зарлаж буй байгууллага, сан нь өөрсдийн шаардлагад нийцүүлэн жил бүр тодорхой тооны оюутанд шинээр буюу үргэлжлүүлэн тэтгэлэг олгох асуудлыг шийдвэрлэж, сонгон шалгаруулалтын эцсийн дүнг МУИС-д ирүүлнэ. Сургуулийн зүгээс тухайн зарлагдсан тэтгэлэгт хөтөлбөрийн зар, мэдээллийг түгээх, сонгогдсон оюутнуудад тэтгэлэгийг түгээхтэй холбоотой бичиг баримтын зохицуулалт, гардуулах болон түүнтэй холбоотой ёслолын үйл ажиллагааг зохион байгуулдаг.

МУИС-ИЙН ОЮУТАНД ЗОРИУЛСАН ТЭТГЭЛЭГ  

Тэтгэлэгийн нэр Тэтгэлэгийн болзол Бүрдүүлэх материал Зарлагдах хугацаа
1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн  нэрэмжит тэтгэлэгhttp://www.meds.gov.mn/PrsdntPM Сурлага, урлаг, спортын онцгой амжилт үзүүлсэн  тэргүүний суралцагч /ЗГ-ын 2008 оны 46 тогтоол, журмын дагуу/ -Суралцсан хугацааны албан ёсны дүнгийн тодорхойлолт /голч-3,0/-сургуулийн тодорхойлолт

-өргөдлийн маягт

-амжилтыг гэрчлэх бичиг

баримтын хуулбар, наториатаар баталгаажуулах

6 сар
2. Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэгhttp://www.meds.gov.mn/PrsdntPM Сурлага, урлаг, спортын онцгой амжилт үзүүлсэн  тэргүүний суралцагч /ЗГ-ын 2008 оны 46 тогтоол, журмын дагуу/ – Суралцсан хугацааны албан ёсны дүнгийн тодорхойлолт /голч-3,6/-сургуулийн тодорхойлолт

– өргөдлийн маягт

-амжилтыг гэрчлэх бичиг

баримтын хуулбар, наториатаар баталгаажуулах

6 сар
3. МУИС-ийн нэрэмжит  тэтгэлэгhttps://sisi.num.edu.mn/files/merged_document_3.pdf

 

 Улсын олимпиадад 1-3 байр эзлэн МУИС-д элсэгч 8 сар
Элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээгээр 700 болон түүнээс дээш оноо авч МУИС-д байгаль, нийгэм, хүмүүнлэг, инженерчлэлийн мэргэжлийн чиглэлээр элсэгч (байгалийн ухааны чиглэлээр элсэгчдийн хувьд ЭЕШ-ын үнэлгээ 650-аас доошгүй байх) 8 сар
·  Олон улсын олимпиадад шагналт байр эзэлж медаль хүртсэн оюутан·  Гурваас доошгүй улирал дараалан 3.2-оос доошгүй голч үнэлгээтэй суралцсан оюутан (байгалийн ухаан, инженерчлэлийн хөтөлбөрөөр суралцаж буй оюутны хувьд сурлагын голч дүн 3.0-аас доошгүй байх)

·  Суралцаж буй чиглэлээрээ их дээд сургуулиудын оюутны дунд зохион байгуулагддаг мэргэжлийн олимпиадад эхний 3 байр эзэлсэн оюутан

·  Улсын болон олон улсын чанартай урлаг, спортын наадам, уралдаан тэмцээнд МУИС-ийг төлөөлөн оролцож эхний 3 байр эзэлсэн оюутан

– Суралцсан хугацааны албан ёсны дүнгийн тодорхойлолт-анкет

-амжилтыг гэрчлэх бичиг баримтын хуулбар

6 сар /хаврын семестрийн дүн гарсны дараа/
4. МУИС-ийн Эрдмийн Зөвлөлийн нэрэмжит тэтгэлэгhttps://sisi.num.edu.mn/files/merged_document_3.pdf

 

 

·      Улсын болон олон улсын чанартай оюутны эрдэм шинжилгээний хуралд амжилттай оролцож эхний 3 байрт шалгарсан суралцагч·      Судалгааныхаа ажлын үр дүнгээр шинэлэг үр дүн бүхий эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж олон улсын мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлсэн суралцагч

·      Шинэ технологи, бүтээгдэхүүн, загвар боловсруулсан суралцагч

5 сар
5. Тайваний иргэн Өнө Уртагийн тэтгэлэг  Сурлагаар тэргүүний, амьжиргааны баталгаажих түвшнөөс доогуур орлоготой өрхийн суралцагч Суралцсан хугацааны албан ёсны дүнгийн тодорхойлолтөргөдлийн маягт

амжилтыг гэрчлэх бичиг, баримтын хуулбар

6 сар /хаврын сесемтрийн дүн гарсны дараа/
6. Япон улсын “Сумитомо” корпорацийннэрэмжит тэтгэлэг Сурлагаар тэргүүний, амьжиргааны баталгаажих түвшнөөс доогуур орлоготой өрхийн суралцагч  Албан ёсны дүнгийн тодорхойлолтАнкет

Амжилтыг гэрчлэх бичиг, баримтын хуулбар

3 сар /намрын семестрийн дүн гарсны дараа/
7. Япон улсын Мицубиши Корпорацийн нэрэмжит тэтгэлэг Сурлага, нийгмийн идэвхи, оролцоо сайтай бакалавр, магистр, докторын түвшний суралцагч Албан ёсны дүнгийн тодорхойлолтАнкет

Бичиг баримтын хуулбар

10 сар
8. Японы Мицубиши UFJ сангийн нэрэмжит тэтгэлэг Сурлагаар тэргүүлсэн, 2,3,4 дүгээр түвшний оюутан байна. Албан ёсны дүнгийн тодорхойлолтАнкет

Амжилтыг гэрчлэх бичиг, баримтын хуулбар

6 сар
9. БНСУ-ын  “POSCO ASIA FELLOWSHIP”–ийн тэтгэлэг Сурлагаар тэргүүний, амьжиргааны баталгаажих түвшнөөс доогуур орлоготой өрхийн суралцагч2-3-р түвшний суралцагч байх Албан ёсны дүнгийн тодорхойлолтАнкет

Амжилтыг гэрчлэх бичиг, баримтын хуулбар

4 сар /хаврын семестрийн дүн гарсны дараа/
10. Тайваны Монгол-Төвдийн хорооны тэтгэлэгт Сурлага сайтай нийгмийн идэвхи, оролцоо сайтай магистр, доктор, бакалаврын түвшний суралцагч /хятад хэл суралцагчийг дэмжинэ/ Албан ёсны дүнгийн тодорхойлолтАнкет

Бичиг баримтын хуулбар

10 сар
11. Гаули ХХК-ийн нэрэмжит тэтгэлэг Сурлага, нийгмийн идэвхи сайтай, өнчин, ар гэрийн гачигдалтай оюутнууд Албан ёсны дүнгийн тодорхойлолтАнкет

Бичиг баримтын хуулбар

9 сар
12. “Монгол-Намъянжу боловсролыг дэмжих сан”-ийн тэтгэлэг Солонгос хэл судалж байгаа сурлага сайтай, амьжиргааны баталгаажих түвшнөөс доогуур орлоготой өрхийн суралцагч Албан ёсны дүнгийн тодорхойлолтАнкет

Амжилтыг гэрчлэх бичиг баримтын хуулбар

9 сар
13. Голомт банкны нэрэмжит тэтгэлэг Сурлага, нийгмийн идэвхи, оролцоо сайтай суралцагч /байгууллагын шалгуураар/ Суралцсан хугацааны албан ёсны дүнгийн тодорхойлолтөргөдлийн маягт Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр
14. Хас банкны тэтгэлэг Сурлага, нийгмийн идэвхи, оролцоо сайтай суралцагч /байгууллагын шалгуураар/ Суралцсан хугацааны албан ёсны дүнгийн тодорхойлолтөргөдлийн маягт Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр
15. Азийн сангийн Ширин Панжу Мэрали сангийн тэтгэлэг Сурлага, нийгмийн идэвхи, оролцоо сайтай суралцагч /байгууллагын шалгуураар/ – Суралцсан хугацааны албан ёсны дүнгийн тодорхойлолт– анкет бөглөнө

-амжилтыг гэрчлэх бичиг  баримтын хуулбар

Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр
16. Швецарийн хөгжлийн агентлагийн  тэтгэлэг Сурлага, нийгмийн идэвхи, оролцоо сайтай суралцагч /байгууллагын шалгуураар/ Суралцсан хугацааны албан ёсны дүнгийн тодорхойлолтөргөдлийн маягт

амжилтыг гэрчлэх бичиг  баримтын хуулбар

Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр

 

Тэтгэлэгийн мэдээлэл авах утас:  77307730-1143

E-mail хаяг: Enkhjargal@num.edu.mn

ОЮУТНЫ АЛБА

Share Button