Номын сан

Бизнесийн сургуулийн номын сан

Бизнесийн сургуулийн номын сан хичээлийн V, VIII байруудад байрладаг. Хичээлийн IV байранд 15,253 номтой уншлагын 1 танхим, VIII байранд 50,000 гаруй номтой уншлагын 2 танхим болон гэрээр олгох номын сан ажилладаг.

 

СУРГАЛТЫН НОМЫН САНГИЙН АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ

8-р байрны 3-н давхар

Даваа – Пүрэв 8.30-20.00 /Цайны цаг: 13.00-14.00/
Баасан 9.00-18.00 /Цайны цаг: 13.00-14.00/
Бямба 10.00-17.00
Ням Амарна.

      

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ НОМЫН САНГИЙН АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ

8-р байрны 1-н давхар 104 тоот

Даваа – Баасан 9.00-18.00
Цайны цаг 13.00-14.00
Бямба, Ням Амарна.

 

ГЭРЭЭР НОМ ОЛГОХ НОМЫН САНГИЙН АЖИЛЛАХ   ЦАГИЙН ХУВААРЬ

8-р байрны 1-н давхар 107 тоот

Даваа – Баасан 9.00-18.00
Цайны цаг 13.00-14.00
Бямба, Ням Амарна.

 

V БАЙРНЫ НОМЫН САНГИЙН АЖИЛЛАХ ЦАГИЙН ХУВААРЬ

5-р байрны 5-н давхар 505 тоот

Даваа – Баасан 9.00-19.30
Ням Бямба Амарна.

 

Номын сангийн журам

МУИС-ийн Төв номын сан

МУИС-ийн ТӨВ НОМЫН САН нь хичээлийн 2-р байранд байрладаг. 2013-2014 оны хичээлийн жилийн статистик мэдээгээр 91,559 нэрийн 242,323 боть номтой. Түүний 132,149 нь ерөнхий эрдмийн болон мэргэжлийн хичээлийн сурах бичгүүд, үлдэх 110174 нь эрдэм шинжилгээний болон нэг сэдэвт бүтээлүүд юм. Тус номын санд 53 нэрийн тогтмол хэвлэл захиалан ашигладаг бөгөөд 400 орчим цахим номтой. Жилд 3,000-5,000 номоор фонд баяжуулалт хийдэг. Бүх ном зуун хувь электрон каталогид орсон.

МУИС-ийн Төв номын санд 27 номын санч ажилладаг. Нийт 700 гаруй суудалтай дараах танхимуудаараа дамжуулан жилд давхардсан тоогоор 100 мянга гаруй уншигчдад номын сангийн үйлчилгээ үзүүлж байна. Үүнд:

  • Байгалийн шинжлэх ухааны номын уншлагын танхим
  • Нийгэм, хүмүүнлэгийн шинжлэх ухааны номын уншлагын танхим
  • Чөлөөт сонголттой уншлагын танхим
  • Тогтмол хэвлэлийн уншлагын танхим
  • Эрдэм шинжилгээний төв фонд
  • Каталоги, лавлагаа, ном зүй, мэдээллийн тасаг
  • Компьютерийн танхим.

Та http://library.num.edu.mn/ холбоосоор МУИС-ийн номын сантай холбогдож, номын сангийн үйл ажиллагаа, шинээр ирсэн номын талаар мэдээлэл авч болохоос гадна гадаад, дотоодын онлайн номын санд хандах боломжтой.