“CFA RESEARCH CHALLENGE-2019” ОРОЛЦОХ БАГИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УДИРДАМЖ

1. Судлах компани : “ГОВЬ” ХК

2. Гүйцэтгэх ажил: Хувьцааны үнэлгээ хийж, ханшийн таамаглал дэвшүүлэн хөрөнгө оруулагчдад хандсан зөвлөмж өгөх

3. Оролцох багт тавигдах шаардлага:

a. МУИС-ийн Бизнесийн сургуульд суралцаж буй Санхүүгийн мэргэжлийн /Санхүү менежмент, Банк, Даатгал, Санхүү эдийн засаг/ бакалаврын түвшний оюутнууд дангаараа, эсвэл бакалавр болон магистрын түвшний оюутнуудын холимог баг байх.

b. Багийн гишүүдийн тоо 3-5 байх,

c. Багууд нэр, ахлагчтай байх.

4. Шалгаруулалтад харгалзах үзүүлэлтүүд:

А. Хувьцааны үнэлгээг 2017-12-31-ний өдрөөр тооцон бичсэн СУДАЛГААНЫ ТАЙЛАН

Б. Хувьцааны үнэлгээг хэрхэн тогтоосон талаар бэлтгэсэн ТАНИЛЦУУЛГА

5. Шалгаруулалтын үе шат, хүрэх үр дүн: Шалгаруулалт нь 2 үе шаттай байна.

1 үе шат: Багуудаас ирүүлсэн “СУДАЛГААНЫ ТАЙЛАН”-г “CFA Research Challenge-2018”-ын албан ёсны дүрмийн Хавсралт B (Appendix C)-ийн дагуу үнэлж 2-р үе шатанд танилцуулга хийх багуудыг тодруулж, 2018-10-02-ний өдрийн 14:00 цагаас тэнхимийн самбар дээр зарлана.

2 үе шат: 1-р үе шатанд шалгарсан багуудын судалгааны компани дээр хийсэн “ТАНИЛЦУУЛГА”-ыг “CFA Research Challenge-2018”-ын албан ёсны дүрмийн Хавсралт Г (Appendix D)-ийн дагуу үнэлнэ. 2-р шатны шалгаруулалтыг 2018-10-03-ны өдрийн 15:30 цагаас МУИС-ийн хичээлийн IV байрны 118 тоот өрөөнд хийнэ. 1 ба 2-р шатны үр дүнг нэгтгэн үнэлж, хамгийн өндөр оноо авсан багаас оролцогчдыг шалгаруулна. Шалгарсан багууд нь сургуулиа төлөөлж “CFA Research Challenge-2019” үндэсний тэмцээнд оролцох эрхтэй.

Жич: Сургуулиас оролцох багийг сайжруулах үүднээс багийн гишүүдийг өөрчлөх, солих эрх нь зохион байгуулагчдад хадгалагдана.

6. “СУДАЛГААНЫ ТАЙЛАН”-д тавигдах шаардлага:

a. Судалгааны тайлан нь “CFA Research Challenge-2019”-ын албан ёсны дүрмийн[1] Хавсралт А (Appendix A). Тайлангийн зааварчилгаа хэсэгт заасан шаардлагад нийцсэн байх,

b. Судалгааны тайлангийн нүүр хуудас нь “CFA Research Challenge-2019”-ын албан ёсны дүрмийн Хавсралт Б (Appendix B)-д заасан загварын дагуу байх,

c. Үндсэн тайлан нь А4 форматаар 10-аас илүүгүй нүүр хуудсанд бичигдсэн байх ба 20-иос илүүгүй нүүр хуудас бүхий хавсралттай байх;

d. Зөвхөн олон нийтэд түгээсэн мэдээлэлд үндэслэсэн байх,

e. Багийн гишүүд өөрсдөө гүйцэтгэсэн (original work) ажил байх,

f. Шинжлэх ухааны үндэслэлтэй, судалгааны зохих аргуудыг хэрэглэсэн байх,

g. Хараат бус судлаачийн байр сууринаас (төсөөлөлд суурилан) бэлтгэгдсэн байх.

7. “ТАНИЛЦУУЛГА”-д тавигдах шаардлага:

a. Танилцуулгыг бэлтгэхэд зөвхөн багийн гишүүд оролцох,

b. Танилцуулгыг бэлтгэхэд хөлний тэмдэглэгээ (props) хэрэглэхгүй.

c. Танилцуулах хугацааг 10 минутаас хэтрэхгүй байхаар тооцож танилцуулгыг бэлтгэх,

d. Танилцуулга нь шүүгчдэд харагдахуйц байх.

8. Судалгааны тайлан, танилцуулгыг хүлээн авах хугацаа ба байршил: Судалгааны тайлан, танилцуулгыг 2018/10/01-ны 17:00 цаг хүртэл МУИС-ийн хичээлийн IV байрны 111 тоот өрөө, тэнхимийн туслах ажилтан Д. Ганчимэгт цаас /битүүмжлэн/ өгөх буюу bilgeebts@yahoo.com хаягаар илгээх. Хугацаа хоцорсон тохиолдолд шалгаруулалтад оролцох боломжгүйг мэдэгдье.

САНХҮҮГИЙН ТЭНХИМ


[1] “CFA Research Challenge-2019”-ын албан ёсны дүрмийг дараах холбоосоор орж татаж авна уу.

https://drive.google.com/drive/folders/15qv6A6ndiehLdNw6Kr65g4mwEH-n7TdR

Close Menu
mnMongolian
en_USEnglish mnMongolian