Хөтөлбөрийн танилцуулга

Худалдаа хөтөлбөр нь Монгол улсад мэргэжлийн боловсрол олгож эхэлсэн үеэс өнөөг хүртэл олон тооны шилдэг төгсөгч бэлтгэн гаргасан ууган хөтөлбөр бөгөөд нийгэм, эдийн засгийн хандлага, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн бүтэц, зохион байгуулалт, нэршилээ өөрчилсөөр ирсэн. Хөтөлбөрийн төгсөгчид нь Монгол улсын эдийн засгийн хөгжлийн бүхий л үеүүдэд өөрсдийн мэдлэг, хувь нэмрээ оруулсан билээ. Тус хөтөлбөрт харьяалагдах Олон улсын худалдаа мэргэжил нь ASBSP байгууллагаар олон улсад магадлан итгэмжлэгдсэн бол дотоод худалдааны мэргэжил нь БМИҮЗ-өөс 2 удаа магадлан итгэмжлэгдсэний зэрэгцээ энэ чиглэлээр Монгол улсад зөвхөн тус хөтөлбөр сургалт явуулж байна. Гаалийн удирдлага мэргэжил нь Дэлхийн гаалийн байгууллагын шаардлагыг бүрэн хангасан бөгөөд Гаалийн ерөнхий газрын сургалтын төв, мэргэжилтнүүдтэй хамтран ажилладаг давуу талтай. Хөтөлбөрийн багш нарын бичсэн ном, сурах бичгийг худалдаа, бизнесийн салбарт мэргэжилтэн бэлтгэдэг бүх их, дээд сургуулиудад үндсэн гарын авлага болгон ашиглаж байна.

Мэдлэг, ур чадвар

  • Худалдаа, бизнесийн салбарын төрийн бодлого боловсруулах, хэрэгжүүлэх;
  • Монгол улсын импорт, экспортын бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд экспертиз хийх;
  • Худалдааны салбарын хуулийн хэрэгжилт, хүнсний хангамж, аюулгүй байдалд хяналт тавих, зохицуулалт хийх;
  • Худалдааны байгууллагын стратеги төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх;
  • Бөөний болон жижиглэн худалдааны газрын төлөвлөлтийн загвар боловсруулах;
  • Худалдааны салбарыг автоматжуулах, техник, технологийн шинэчлэл, дэвшлийг нэвтрүүлэх;
  • Худалдааны газрын бараа, үйлчилгээний нэр төрлийг оновчтой бүрдүүлэх, өргөжүүлэх, шинэчлэх;
  • Цахим худалдааны бизнесийг төлөвлөх, эрхлэн гүйцэтгэх;
  • Бөөний болон жижиглэн худалдааны газрын борлуулалтын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;
  • Нийлүүлэлтийн сүлжээ, хангамж, логистикийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;
  • Худалдааны салбарын зах зээл, өрсөлдөгчийн судалгаа, шинжилгээ хийх.

Contact Us

Хаяг: МУИС-ийн хичээлийн IV байр 209, 405 тоот

Утас: 7575400 – 4126

Close Menu
en_USEnglish
mnMongolian en_USEnglish