МУИС-ийн Бизнесийн сургууль нь төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд үе шаттай ажлуудыг хэрэгжүүлсээр ирсэн. Энэхүү ажлын хүрээнд 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Хөгжлийн банкны охин компани болох “ДИ БИ ЭМ Лизинг” ХХК-ийн  гүйцэтгэх захирал Г.Пүрэвсүрэн, МУИС-ийн Бизнесийн сургуулийн захирал Ч.Энхбаяр нар дараах чиглэлд хамтран ажиллахаар санамж бичиг байгууллаа.

Үүнд:

  1. Сургалт, судалгаа шинжилгээний ажлын чиглэлээр хамтран ажиллах,
  2. Урт хугацааны хөгжлийн бодлого, төлөвлөлтөнд эрдэмтэн, судлаачидтай хамтран ажиллах,
  3. Бизнесийн байгууллагуудад чиглэсэн хурал, семинаруудыг зохион байгуулах,
  4. Оюутны дадлагын бааз газрын нэг байх,
  5. Бусад

Талуудын хамтын ажиллагаа улам өргөжих болтугай.

Close Menu
en_USEnglish
mnMongolian en_USEnglish