2018-2019 оны хичээлийн жилийн намрын улирлын Санхүүгийн тэнхимийн бакалаврын оюутны эрдэм шинжилгээний хурал 2018 оны 11 сарын 21-ний лхагва гаригт хичээлийн V байрны 103 тоотод зохион байгуулагдлаа.
Эрдэм шинжилгээний хуралд санхүү, банк, даатгал, хөрөнгийн зах зээлийн тулгамдсан асуудлууд, Монгол улсын гадаад өр, эдийн засгийн салбаруудын бизнесийн мөчлөг, валютын ханш зэргийг хамарсан олон сонирхолтой илтгэлүүд тавигдсан бөгөөд Б.Алтангэрэл, Ж.Барсболд, О.Намхай нарын “Хувьцааны үнэлгээ тооцох аргууд ба тулгамдаж буй асуудлууд” илтгэл тэргүүн байранд, Ж.Эрдэнэ, Х.Амартүвшин, Ү.Чулуунбаатар нарын “Ердийн даатгалын зах зээлийн хөгжлийн үндсэн үзүүлэлтэд нөлөөлөх хүчин зүйлс” сэдэвт илтгэл хоёрдугаар байранд, А.Болормаа, И.Дөлгөөн, О.Цэвээнравдан нарын бичсэн “Нефтийн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ дотоодын валютын ханшид нөлөөлөх нь” илтгэл гуравдугаар байранд, харин Б.Төгөлдөрийн “Эдийн засгийн салбаруудын бизнесийн мөчлөгийг тодорхойлох нь” илтгэл тусгай байранд тус тус шалгарсан байна.

Эхний гурван байр эзэлсэн оюутнууд маань илтгэлээ сайжруулан дараагийн шатны буюу Бизнесийн сургуулийн эрдэм шинжилгээний хуралд бусад тэнхимээс шалгарсан оюутнуудтай өөрсдийн бичсэн илтгэлээр өрсөлдөх юм. Санхүүгийн тэнхимийн эрдэм шинжилгээний хуралд оролцсон нийт оюутнууддаа цаашдын сурлага, судалгааны ажилд нь амжилт хүсье!

Ажлын хэсэг

Close Menu
en_USEnglish
mnMongolian en_USEnglish