Сургуулийн багш, оюутнууд анги танхимдаа ном, дэвтэр, гар утас, флаш диск, хувцас, малгай зэрэг ямар нэг эд зүйлсээ орхин мартаж гарч явдаг тохиолдол их гардаг билээ. Тэгвэл өнөөдрөөс хичээлийн байрны 1 давхарт жижүүрийн хажууд шилэн хоргонд  заал, анги, танхимуудаас гээсэн орхисон эд зүйлсийг хүлээлгэж өгөх, хүлээн авах Lost & found шилэн хорго ажиллуулж эхэлснийг дуулгахад таатай байна. Уг хайрцгийг Даатгал хөтөлбөрийн ангийн “Risk management & Insurance” клубийн багш, оюутнууд санаачлан хэрэгжүүллээ.

Та бүхэн гээж орхигдуулсан эд зүйлс олсон даруйнд сургуулийн жижүүрт хаанаас хэзээ олсноо хэлэн тэмдэглүүлэн хүлээлгэн өгснөөр цоожтой шилэн хоргоноос нотолгоо баримттай эзэн нь ирэх хүртэл байрлуулах юм.

Жич: Шилэн хоргыг шинээр угсархад тусалсан Даатгал-3 ангийн оюутнууд болон сургуулийн мужаан Мөнхөө ахад талархсанаа илэрхийлье.

Close Menu
en_USEnglish
mnMongolian en_USEnglish