OYUTAN

МУИС-ийн БС-ийн Бакалаврын түвшний оюутнуудын эрдэм шинжилгээний хурал уламжлал болон жил бүрийн  намар, хаврын улиралд тус тус зохион байгууллагддаг.

2014-2015 оны хичээлийн жилийн намрын улирлын оюутны ЭШБХурал 2 үе шаттайгаар явагдах бөгөөд Эхний шатны хурал хөтөлбөрүүдийн хэмжээнд 2014 оны 11 сарын 28-ны өдрийн дотор, Хоёрдох шатны хурал 2014 оны 12 сарын 4-ний өдрийн 14.00 цагт МУИС-ийн хичээлийн IVбайрны 314 тоот /Бизнес төв/ өрөөнд болно.

Нэг. Оюутны ЭШБХ-ын зорилго

Бизнесийн сургуулийн бакалаврын түвшний оюутнуудын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг чиглүүлэх, судалгааны үр дүнг дээшлүүлэх, туршлага солилцоход оршино.

Хоёр. Хамрах хүрээ

  • Санхүүгийн хөтөлбөрүүд
  • Нягтлан бодох бүртгэлийн хөтөлбөрүүд
  • Менежментийн хөтөлбөрүүд
  • Маркетинг, ОУХ-ны хөтөлбөрүүд
  • Бизнесийн мэдээллийн системийн хөтөлбөрүүд

Дээрх хөтөлбөр тус бүрээс шалгарсан 2-3 илтгэлийг хоёрдох шатны хуралд оролцуулна.

Гурав. Хурлын бэлтгэл ажил

  1. 2014 оны 11 сарын 21-ны дотор эрдэм шинжилгээний хурлын нэгдсэн зар, удирдамжийг хөтөлбөрүүдэд хүргүүлэх
  2. 2014 оны 11 сарын 24-ны дотор /анонс, сургуулийн цахим хуудас, фэйсбүүк, зарлалын самбар/-аар нийтэд мэдээлэл хүргэх
  3. 2014 оны 11 сарын 28-ны дотор хөтөлбөрүүдийн хурал зохион байгуулагдаж дуусах
  4. 2014 оны 12 сарын 1-ны дотор хоёрдох шатанд оролцох илтгэлүүдийг хүлээж авч дуусгах

Дөрөв. Оролцогчдод зориулсан мэдээлэл

Эрдэм шинжилгээний хурлын хоёр дахь шатанд  оролцохын тулд хурал зохион байгуулах комисст дараах шаардлагыг хангасан илтгэлийг ирүүлнэ. Үүнд:

  • Хөтөлбөрүүдийн хэмжээнд зохион байгуулсан эрдэм шинжилгээний хурлын шийдвэрийг хавсаргах
  • Илтгэлийг салбар хуралдааны удирдагч нарын гарын vсгээр баталгаажуулах
  • Илтгэлд тавигдах шаардлагуудыг бүрэн хангасан байх
  • Илтгэлийг заасан хугацаанд цаасаар, РРТ, текст (word) форматаар бэлтгэж ирүүлэх /2014 оны 12 сарын 1-ний өдрийн дотор/

Зохион байгуулах комисс нь заасан эрдэм шинжилгээний чиглэлд тохироогvй, шинжлэх ухааны үр дунг тусгаагүй тохиолдолд ирүүлсэн ажлыг хуралд оруулцуулахгvй байх эрхтэй. Шалгарсан бөгөөд шаардлага хангасан илтгэлүүдийг ЭШХ-ын эмхэтгэлд хэвлүүлнэ.

Илтгэлд тавигдах шаардлага:

  1. Шинжлэх ухааны судалгааны онол, арга зүйн үндэслэлтэй байх;
  2. Илтгэлд дэвшүүлсэн санаа оновчтой, амьдралд хэрэгжих боломжтой байх;
  3. Бодит мэдээлэл ашиглаж, баримтаар баталгаажуулсан, шинэлэг санаа дэвшүүлсэн байх;
  4. Аливаа дүгнэлт, зөвлөмжийн шийдэл бүхий байх.

Илтгэлийн бүтэц бичиглэл, боловсруулалтад тавигдах шаардлага:

  • Илтгэл нь товч хураангуй, үндсэн хэсэг, судалгааны үр дүн, дүгнэлт, ашигласан бүтээлийн жагсаалт гэсэн бүтэцтэй, ишлэл зүүлт ашигласан байх;
  • Илтгэлийг А4 хэмжээтэй бичгийн цаасны дээр болон доороос нь 2.0, зүүнээс нь 3.0, баруунаас нь 2.0 см тус тус зайтай, Times New Roman фондоор (Monkey ашиглахгүйгээр), үсгийн хэмжээ 11, мөр хоорондын зай 1.15, 10-15 хүртэлх нүүр хуудсанд багтсан байх;
  • Илтгэлийг 10 минутанд багтаан илтгэхээр боловсруулж бэлтгэсэн байх.

Илтгэлийн материалд Илтгэгчийн дараах мэдээллүүд өгөгдсөн байна. Үүнд:

  • Овог нэр
  • Харьяалагдах хөтөлбөр
  • Харилцах утас, mail хаяг

Шагнал: I байр – 1, Өргөмжлөл, мөнгөн шагнал

II байр – 1, Өргөмжлөл, мөнгөн шагнал

III байр – 2, Өргөмжлөл, мөнгөн шагнал

Тусгай байр – 2, Өргөмжлөл, мөнгөн шагнал

Хоёрдох шатанд оролцох илтгэлийн материалыг хүлээн авах хаяг:

МУИС-ийн Бизнесийн сургуулийн Хичээлийн IV байр 300 тоот – туслах ажилтан Х.Уранчимэг

О.Пүрэвдорж, утас – 88102010, Email: purevee_21@yahoo.com

Г.Мөнхтуяа, утас – 99149898, Email: munkhtuya9999@yahoo.com

Хурал зохион байгуулах комисс

2014.11.20