Магистр , Бэлтгэл магистр, Докторын шалгалтанд тэнцсэн элсэгчдийн анхааралд
60 онооноос дээш Шалгалтын оноо авсан бол тэнцсэнд тооцно.
Тэнцсэн хүмүүс 2017 оны 01 дүгээр сарын 23,24-ны өдрийн 10:00 – 17:00 цагийн хооронд Сургалтын албанд доорх бичиг баримттай ирж бүртгүүлнэ үү.
Үүнд:
- Иргэний үнэмлэх хуулбарын хамт
- Өмнөх бакалаврын диплом эх хувиар болон хуулбарын хамт /Докторт элссэн бол магистрын диплом авчрах/
- 1 хувь цээж зураг
- Анкет /Энд дарж татах/
- Суралцагчтай байгуулах гэрээ 2 хувь /СА-ны гадаа байгаа тавиураас авах/
СУРГАЛТЫН АЛБА