Бүгд Найрамдах Польш, Болгар, Казакстан Улс болон Унгар Улсад тэтгэлэгээр суралцуулах сонгон шалгаруулалт зарлагдлаа.
Хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрийн дагуу 2015-2016 оны хичээлийн жилд:
1. Бүгд Найрамдах Польш Улсад
20 иргэнийг бакалаврт (уул уурхайн инженер-2, эрчим хүчний инженер-2, барилгын инженер-2, зам тээврийн инженер-2, мэдээллийн технологийн инженер-2, нанотехнологи-1, биотехнологи-1, байгаль орчны хамгаалал-1, сэргээгдэх эрчим хүчний инженер-1, тусгай хэрэгцээт боловсрол-2, сургуулийн өмнөх бага боловсролын арга зүй-2, соёлын өвийн сэргээн засварлалт-2, польш хэл судлаач-2), мөн 3 иргэнийг докторантурт (анагаах ухаан болон соёл, урлагаас бусад чиглэлээр);
2. Унгар Улсaд
14 иргэнийг бакалаврт (хөдөө аж ахуй-2, усны менежмент-1, уул уурхай-2, хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн инженер-5, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тусгай мэргэжил-2, анагаах ухаан-1, нанотехнологи-1)
3. Бүгд Найрамдах Болгар Улсад
1 иргэнийг бакалаврт (эрүүл мэнд, анагаах ухаан, соёлоос бусад чиглэлээр) тус тус суралцуулна
4. Бүгд Найрамдах Казакстан Улсад
2 иргэнийг бакалаврт (хөдөө аж ахуй-1, уул уурхайн инженер-1), 2 иргэнийг магистрантурт (уул уурхай-1, зам тээвэр-1), 1 иргэнийг докторантурт (хөдөө аж ахуй) суралцуулна.
Тавигдах шаардлага, бүртгэл
Бакалаврт
Монгол Улсын их сургуульд 1, 2 дугаар ангид дээрх мэргэжлийн чиглэлээр 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа 21 хүртэлх насны Монгол Улсын иргэн байна. Бүртгэлийг Бүрэлдэхүүн сургуулийн сургалтын алба /БССА/-н дээр хийнэ. БССА шалгалтанд орох оюутны нэрсийг бүртгэн оюутан тус бүрийн шалгалтын хураамж 10000 төгрөгийн хамт 2015 оны 3 дугаар сарын 29-ны дотор ирж бүртгүүлээрэй.
Бакалавр
Бакалаврын сонгон шалгаруулалтыг бичгийн шалгалт болон ярилцлага гэсэн үе шаттай зохион байгуулна. Бакалаврын сургалтад бүртгүүлэгч мэргэжлийн болон англи хэлний тестийн шалгалт өгнө. Бичгийн шалгалтад 60-аас дээш оноо авч, хураангуй жагсаалтад орсон иргэдтэй ярилцлага хийнэ.
№ Мэргэжлийн чиглэл Шалгалт
1 Уул уурхай, Эрчим хүч, Барилга, Зам тээвэр, Сэргээгдэх эрчим хүч, Байгаль орчны хамгаалал, Мэдээллийн технологи, Нанотехнологи болон хүнс, хөнгөн үйлдвэрлэлийн инженер Математик, англи хэл
2 Биотехнологи, Хими технологи, Хөдөө аж ахуй, Усны менежмент, Соёлын өвийн сэргээн засварлалт, Хими, англи хэл
3 Тусгай хэрэгцээт боловсрол, Сургуулийн өмнөх бага боловсролын арга зүй, Польш хэл судлал Англи хэл
Бичгийн шалгалтыг 2015 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 10.00 цагт МУИС-ийн хичээлийн 2 дугаар байрны өргөтгөлийн 2, 3 давхрын уншлагын танхимд зохион байгуулна. Бичгийн шалгалтад иргэний үнэмлэхгүй шалгуулагчийг оруулахгүй. Бичгийн шалгалтын дүн, ярилцлагын цагийн хуваарийг 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 17.00 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны цахим хуудасны нүүр хуудсан дахь “гадаадад суралцагч” цэсэнд мэдээлнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.meds.gov.mn/post1503173
Утас 77307730-1143