Бизнесийн сургуулийн “RM & I” клубын гишүүн даатгалын ангийн оюутуудад Менторшип хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байна.
МУИС-ийн Бизнесийн сургууль нь даатгалын зах зээлд тэргүүлэгч даатгалын компани болох “Тэнгэр Даатгал” ХХК-тай 2018 оны 02 дугаар сарын 14-ны өдөр “Харилцан ойлголцлын санамж бичиг” байгуулсан бөгөөд уг санамж бичгийн хавсралтад заагдсан ажлуудын нэг болох Бизнесийн сургуулийн “RM & I” клубын гишүүн даатгалын ангийн оюутуудад Менторшип хөтөлбөр хэрэгжүүлж эхлээд байна. Эхний удаагийн уулзалтаар 04.12-ны өдөр Тэнгэр Даатгал ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ойбек Халилов оюутнуудтай уулзаж даатгалын мэргэжлийн онцлог, мэргэжилтэнд тавигдах ур чадварын шаардлага, олон улсын туршлагын талаар ярилцсан бол дараагийн 04.19-ны өдрийн уулзалтаар Тэнгэр Даатгал ХХК-ийн Байгууллагын даатгалын захирал Ч.Уянга хүрэлцэн ирж, байгууллагын даатгалын борлуулалтын онцлог, анхаарах асуудлууд, сайн борлуулагч болон сайн эрсдэлийн зөвлөгчийн ялгаа зэргийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгч оюутнуудын асуултуудад хариулт өглөө. Цаашид ийм уулзалтуудыг долоо хоногийн Пүрэв гаригийн 11:30 цагаас тогтмол зохион байгуулахаар төлөвлөгөөтэй байгаа бөгөөд сонирхсон багш, оюутнууд ирж суух боломжтой. Уулзалт болох өрөөг 99078910 утсаар тодруулна уу.